Монголд тарьсан цагаан будаа “Хөсөг” нэртэйгээр худалдаанд гарна

access_time 2021-11-17 12:30

Баянхонгор аймгийн Баянлиг суманд 2 га газарт тариалалт хийн, 10 тонн цагаан будаа хурааж авчээ. Эх орны хөрсөнд тарьж ургуулсан энэхүү ургац “Хөсөг будаа” нэртэйгээр хэрэглэгчдэд хүрнэ. Цагаан будааны хэрэгцээг дотоодоос хангах,  импортыг орлох, газар тариалангийн салбарт шинэ таримал нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдэж, шинэ, гарал үүсэл тодорхой бүтээгдэхүүн хэрэглэгчид хүрэхийн зэрэгцээ усан бассейнд тариалснаар орчны чийгийн агууламжийг нэмэгдүүлэх, экосистемийн таатай орчныг үүсгэх ач холбогдолтой. Түүнчлэн тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас байгуулах, агро-ойжуулалт хийж экосистемийг бүрдүүлэх боломжтой. Ингэснээр хөрсний доройтол, цөлжилт, шар шороон шуургыг бууруулна.

Шинэ мэдээ