“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хороо хуралдлаа

access_time 2021-11-17 12:26

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны 337 дугаар тогтоолоор “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хороо хуралдлаа.

Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпын хорооны харти, Азийн олимпын зөвлөл, Зүүн Азийн олимпын хорооны дүрмийн дагуу зохион байгуулагддаг, бүс нутгийн хэмжээний наадам юм. Наадамд манай улсаас гадна Япон, БНХАУ, БНСУ, БНАСАУ, БНХАУ-ын Макао, Хонконг, Тайпейн Үндэсний олимпын хорооны нийт 1500 тамирчин спортын 12 төрөлд 100 багц медалийн төрлөөр өрсөлдөх бол 900 орчим албаны төлөөлөгч оролцох юм.

Шинэ мэдээ