Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ
Цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах сарын аяны хүрээнд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай утсыг хэрхэн ажиллуулж байгаа талаарх зөвлөлдөх уулзалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/ санаачлан зохион байгууллаа. Тус уулзалтад НЭМГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга Л.Зэндмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Э.Мөнхгэрэл, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны менежер Э.Эрдэнэчимэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баярмаа болон сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцов. Уулзалтаар “Ковид-19” халдварын цар тахлын хариу арга хэмжээнд яаралтай дуудлага хүлээн авах, зөвлөгөө өгөх 119 утсыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнд зориулсан www.duudlaga.mn сайттай холбож, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар ярилцсан юм.
Оролцогчдын зүгээс www.duudlaga.mn-ээр дамжуулан сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнд тусламж, үйлчилгээг үзүүлэх, боломжтой мэдээллийг хүргэх, 119 утсанд нийтлэг ирдэг асуултын хариултыг бичсэн гарын авлагаар дохионы хэлмэрчээр уншуулсан видео шторк бэлтгэн хүргэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Мөн зайнаас зөвлөн туслах www.duudlaga.mn сайтын операторуудад “Ковид-19” цар тахалтай холбоотой нийтлэг ирэх асуултыг эрэмбэлэх, энгийн асуултад хариулах тусгайлсан сургалтад хамруулах зэрэг тодорхой шийдэлд хүрсэн үр дүнтэй уулзалт болов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шинэ мэдээ
-
Арабын халуун цөлд өдөрт 50 удаа, 300 км / цаг хүртэл хурдалдаг галт тэрэг
2023-03-31
-
Дональд Трампын харилцаа, шүүмжлэл дагуулав
2023-03-31
-
“Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 1500 болгов
2023-03-31
-
Бусдын банкны дансыг ашиглан, бооцооны мөнгө авсан хэргийг илрүүллээ
2023-03-31
-
Солонгос руу явуулна гэх хууль бус виз зуучлагчдаас болгоомжил
2023-03-31
-
Нийтийн тээвэрт богино эргэлтийн төлөвлөлтүүдийг хийнэ
2023-03-31
-
12.1 км авто зам, 872.1 урт метр төмөр бетон гүүр барина
2023-03-31
-
43 га талбайд хүнсний ногоо тариалах боломжийг бүрдүүлнэ
2023-03-31
-
Богино зайн онгоцууд 50.000 нислэг үйлдэх боломжтой.
2023-03-29
-
Гаалийн бүрдүүлэлтийг цахимаар хийж байна
2023-03-29
-
Ой хээрийн түймрээс сэргийлж бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаагаар хоригложээ
2023-03-29
-
Халиа тошингийн ус хайлж айлууд руу орох эрсдэл үүссэнийг арилгалаа
2023-03-29
-
Нисдэг тэрэгнээс аврагчид бууж аврах ажиллагааны тактик сургуулилалт хийж байна
2023-03-29
-
Улсын бүх эмнэлэгт 1800-0119 утсаар үзлэгийн цаг захиалах боломжтой.
2023-03-29
-
Долоон байршилд зам, гүүрийн ажил хийгдэж байна.
2023-03-28
-
Нисгэгчгүй онгоцууд Оросын Хар тэнгисийн флотод заналхийлж байна
2023-03-28
-
“Хүн домог 2023” бүжгийн үндэсний наадамд 3000 бүжигчид оролцож байна
2023-03-28
-
Нийт 20 байршлын 80 гаруй мянган ам метр талбайг засаж явган болон дугуйн зам болгон шинэчилнэ
2023-03-28
-
Олон улсын байгууллагад ажилласан жилийг төрийн албатай дүйцүүлж, тэтгэвэрт тооцуулна
2023-03-28
-
“Эерэг хандлага- Эрүүл нийгэм” үндэсний хэмжээний аян эхэлнэ.
2023-03-28
-
Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон 30 гаруй машиныг журамлажээ
2023-03-28
-
АНУ-ын өмнөд мужуудын байшингуудыг Миссисипи хар салхи сүйрүүлжээ
2023-03-27
-
Нэг чигийн зохицуулалтыг хийж, эргэхийг хориглох байршлууд
2023-03-27
-
Ой тогтоолтын шоу нэвтрүүлэгт дэлхийн аварга Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар ялжээ
2023-03-27
-
ДАШТ-ээс ОУХМ Л. Алтанцэцэг мөнгөн медаль хүртлээ
2023-03-27
-
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2023-03-27
-
Нийт 18 цэцэгт байгууламж, 16 байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2023-03-27
-
Трамп насанд хүрэгчдийн киноны одод мөнгө төлсөн гэх хэргээ үгүйсгэсэн байна
2023-03-24
-
Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглоно
2023-03-24
-
Нийт 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг газрыг дахин төлөвлөнө
2023-03-24