Цасаар шуурч хүйтэрнэ

access_time 2021-11-02 12:51

Цаг уурын байгууллагаас энэ сарын 3-нд нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Мөн энэ сарын 6-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, салхины хурд 18-20 метр секунд, зарим үед 24 метр секунд хүртэл ширүүсэж цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Түүнчлэн энэ сарын 3-ны өдөр баруун аймгуудын нутгаар цаашид ихэнх нутгаар эрс хүйтэрч авто зам, даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байгааг анхаарууллаа

Шинэ мэдээ