СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН УЛААНБУУДАЙГ ХУДАЛДАН АВНА

access_time 2021-11-01 12:03

Ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай хураан авах төлөв гарсан. Өнөөдрийн байдлаар 340.7 мянган га-гаас 507.5 мянган тонн үр тариа, үүнээс 322.4 мянган га-гаас 482.6 мянган тонн улаанбуудай хураан аваад байна. Ингэснээр үр тарианы хураалт 84.6 хувьтай үргэлжилж байна.
Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор гурилын үнэ, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг тогтвортой байлгах чиглэлээр хоёр арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, энэ жил тариалалт нэмэгдсэн учир гурилын үйлдвэрүүдэд улаанбуудайн илүүдэл гарч байгаа. Тиймээс 100-150 мянган тонн гурилын үйлдвэрлэлд тэнцэх, стандартын шаардлага хангасан улаанбуудайг Засгийн газар эх үүсвэр гаргаж, худалдаж авахаар болжээ.

Шинэ мэдээ