Их тойруу, Шинэ Яармаг хоёрт хотын төв төвлөрнө

access_time 2021-10-29 15:08

Их тойруу, Шинэ Яармаг хоёрт хотын төв төвлөрнө. Дүүргийн чанартай Баянхошуу, Сэлбэ дэд төв, Сонсголон, Амгалан, Хорин хоёрын товчоонд шинэ дэд төвүүдийг байгуулна. Цаашдаа хорооны чиглэлийн үйлчилгээ үзүүлэх 27 дэд төв гэр хорооллуудад байрших юм.Гэр хорооллыг дахин төлөвлөхдөө төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжтой хэсгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд багтаана. Инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй бол  хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд багтаана. Дээрх хоёрын аль алинд нь орох боломжгүйг бие даасан байдлаар шийдэхээр тусгасан. Нийслэлийн хэмжээнд 27 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсийг НИТХ-аас баталсан. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд www.ulaanbaatar.mn цахим хуудсаар саналаа өгөхийг уриалж байна. Иргэдийн саналыг 2021 оны сарын 5-ны өдөр  хүртэл нэгтгэнэ. Энэ хугацаанд иргэдийн саналыг авах юм.

Шинэ мэдээ