Монголд ДОХ-оор 44 хүн нас баржээ
Манай улсад бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) нийт халдварт өвчний дотор дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд зонхилон тохиолдох бэлгийн замын халдварт өвчин, тэмбүүгийн өвчлөл өндөр хувьтай байна. 2017 оны эхний зургаан сарын байдлаар нийслэлийн хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 7736 бүртгэгдсэний дотор нийт өвчлөлийн 29.8 хувийг заг хүйтэн, 40.4 хувийг тэмбүү, 29.6 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ-ийн халдвар тус, тус эзэлжээ. Улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүгийн өвчлөл өнгөрсөн 2016 онд 25 тохиолдол, 2017 оны аравдугаар сарын байдлаар 33 тохиолдол бүртгэгдсэн байна.
Одоогийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол бүртгэгдэж, 44 хүн нас барсан байна. ХДХВ/ДОХ нь нийт хүн амын дунд бага тархалттай, эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд манай улс багтаж буй юм. Зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын 6270 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25.2 хувийг эзэлж байна. Нийт өвчлөлийн 24.9 хувийг заг хүйтэн, 46.2 хувийг тэмбүү, 28.9 хувийг трихомониаз тус тус эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад трихомониаз 85, заг хүйтэн 234 тохиолдлоор тус тус буурч, тэмбүү 109 тохиолдлоор нэмэгдсэн байна. Тухайн сард төрөлхийн тэмбүүгийн 1 тохиолдол нэмэгдэж нийт 34 тохиолдол бүртгэгдсэн байна.
НЭМГ-ын харьяа эмнэлгүүдэд халдварт өвчний шалтгаант нас баралтын 54 тохиолдол бүртгэгдсэн байна. Шалтгаанаар авч үзэхэд сүрьеэ өвчний улмаас нас барсан 49, үжлийн улмаас 2, төрөлх тэмбүү өвчний улмаас нас барсан 2, менингококкт халдварын улмаас нас барсан 1 тохиолдол бүртгэгдсэн байна
Холбоотой мэдээ
Шинэ мэдээ
-
Хоёр хөршийн удирдагчид юу амлав
2023-03-22
-
Трамп гэмт хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байна.
2023-03-22
-
Монголын аврах багийнхан Туркэд 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна
2023-03-22
-
Сөүл хотод суугаа иргэд киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт авна
2023-03-22
-
Алтанбулаг боомтыг өргөтгөх ажлын хүрээнд 1.7 км урттай дөрвөн эгнээ зам тавигдана
2023-03-22
-
Зөвшөөрөлгүй угсралтын ажлыг эхлүүлсэн барилгыг буулгана
2023-03-22
-
Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орно
2023-03-22
-
Тэтгэврийн шинэчлэл, Макроны Засгийн газрыг ганхуулав
2023-03-21
-
Маск, Трампын зөрчилдөөн
2023-03-21
-
50 автобусыг есөн дүүрэгт хуваарилжээ
2023-03-21
-
Шинэ төрсөн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшигчийн гэрчилгээ олгоно.
2023-03-21
-
Уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрн
2023-03-21
-
Төрийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орлоо.
2023-03-21
-
“ZEV music festival 2023” фестиваль болно.
2023-03-21
-
Путин холбоотнууд хайж, нэгдмэл цайз бий болгохоор хичээж байна
2023-03-20
-
Укрианчууд Оросын армид учруулсан хохирлоо зарлажээ
2023-03-20
-
Хөгжлийн банкны ажлын хэсэг сонсголын үр дүнгээ дөрөвдүгээр сарын 15-нд багтаан УИХ-д танилцуулна
2023-03-20
-
Үйлдвэрүүд дундаа нэг цэвэрлэх байгууламжтай болж байж өртөг буурч,бүтээмж сайжирна
2023-03-20
-
105-р сургууль биеийн тамирын шинэ заалтай боллоо
2023-03-20
-
Хүчтэй салхилж, шороон шуурга шуурна
2023-03-20
-
Оросын сөрөг тагнуул, хилийн аюулгүй байдлын барилгад гал гарчээ
2023-03-17
-
АНУ, Оросын Су-27 сөнөөгч онгоц мөргөлдсөн агшинг харуулсан видеог нийтэлжээ
2023-03-17
-
Иргэд өндөр нууцлалтай цахим гадаад паспорт ашиглана.
2023-03-17
-
“Нүүрсний” хэргээр энэ сард сонсгол зохион байгуулна.
2023-03-17
-
3,500 орчим хүүхэд 2, 3 дугаар сарын хүүхдийн мөнгөө авч чадаагүй байна
2023-03-17
-
Кремль АНУ-ын банкны хямрал Орост нөлөөлөхгүй гэж мэдэгдэв.
2023-03-16
-
Хэт хурдан тийрэлтэт онгоц Darkstar нь бүтээгдсэн үү
2023-03-16
-
Халиа тошин үүсэх эрсдэлтэй 30 байршил байна
2023-03-16
-
Шинээр олгосон нэгж талбаруудад гудамж зураглаагүй, хаяг, дугаар олгоогүй байна.
2023-03-16
-
Дөрвөн аманд ууланд алхах маршрут гаргахаар төлөвлөжээ.
2023-03-16