Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ

access_time 2021-10-29 14:07

“АЙ ТИ ЭМ” Аялал жуулчлалын үзэсгэлэн нээлээ. “АйТиЭм-2021” үзэсгэлэнг энэ жил “TOURISM FOR INCLUSIVE GROWTH – Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” уриатай зохион байгуулагдаж байна.
“Мишээл экспо”-д болж байгаа уг үзэсгэлэнд 21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, орон нутгийн аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд, салбарын бизнес эрхлэгчид оролцож буй юм. Оролцогчид аяллын эвент арга хэмжээ, маршрут, шинэ бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, танилын хүрээгээ тэлэхээс гадна гадаад, дотоодын аялал жуулчлалын салбарын мэргэжлийн судлаачдын хэлэлцүүлэг, сургалтад хамрагдах боломжоор хангадагаараа ач холбогдол өндөртэй юм.

Шинэ мэдээ