БЗД-ийн 25, 26 дугаар хороонд цэцэрлэг баригдана

access_time 2021-10-21 10:20

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо нь 26 мянган хүн амтай бөгөөд цэцэрлэгийн насны 3000 орчим хүүхэдтэй. 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Миний хайпермаркет”-ийн зүүн талд байрлах Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны газарт улсын цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ. Тус байршил нь 2011 оноос хойш Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяанд байсан бөгөөд 3500 ам метр талбай бүхий газар юм. Мөн “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо  Баянмонгол” хорооллын урд, “Олимп” хотхоны ард байрлах 7500 ам метр талбай бүхий газрыг Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэн, 640 хүүхдийн сургууль барихаар төлөвлөжээ. Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг дахин бариулахгүй гэж нийслэлээс мэдэгдээд байгаа юм.

Шинэ мэдээ