Шинжилгээний цаг авах системийг хөгжүүлнэ

access_time 2021-10-21 10:13

Коронавирусийн цар тахлын үед иргэд www.eruul.gov.mn, www.tandalt.gov.mn зэрэг системүүдийг ашиглаж байна. Шинжилгээний хариугаа гар утсаараа авах, шинжилгээний цэгт захиалга өгөх зэрэг хэрэглэгдэж байгаа. “Ковид-19”-ийн халдварыг илрүүлэх шинжилгээний бүртгэлийн систем болох www.eruul.gov.mn-ийг 2020 оны арванхоёрдугаар сараас эхлэн ашиглаж байна. “. Хамрагдалт хаана их, хаана бага байгааг шууд хянах боломжтой.

2020 оны гуравдугаар сараас гэрэгэ системийн хамт олонтой хамтран тандалтын системийг хийж эхэлсэн. Энэхүү тандалтын систем нь өдөр тутмын батлагдсан тохиолдлын мэдээллийг өрхийн эмч, хяналтын эмчид шууд өгч байгаагаараа онцлогтой. Мэдээллийг шууд авснаараа хяналт, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн хавьтлын хүрээний судалгааг явуулах, хавьтлыг шинжилгээнд хамруулах боломж бүрдсэн. Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх ач холбогдолтой юм. Цаашид шинжилгээний цаг авах системийг хөгжүүлнэ гэж НЭМГ-аас мэдээлсэн байна

Шинэ мэдээ