Олон нийтээс хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал авч байна.

access_time 2021-10-08 11:18

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хариуцлагатай үйл ажиллагаанд иргэн бүрийн санал, оролцоо нэн чухал. Иймд аравдугаар сарын 29-нийг дуустал  иргэд, олон нийтээс хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал авч байна.

Санал авах үйл ажиллагааг дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлаас шалтгаалан цахим хэлбэрээр авч байгаа юм. Харин цахимаар санал өгөх боломжгүй иргэд  халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, харьяа хороондоо очиж, ерөнхий төлөвлөгөөний талаарх мэдээлэлтэй танилцан, www.ulaanbaatar.mn цахим хуудсаар саналаа өгөх боломжтой.

Шинэ мэдээ