“БЭЛХ” БОЛОН “100 АЙЛ” ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭСГИЙН ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

access_time 2021-10-04 11:12

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн “Бэлх” болон “100 айл” дахь цагдаагийн хэсгийн шинэ байртай боллоо. Тус цагдаагийн хэсгүүдийн байр нь 1996, 1999 онуудад ашиглалтад орж байсан бөгөөд ашиглалтын хугацаа нь хэтэрсэн байсан юм. Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн байрыг төсвөөс хөрөнгө, санхүүжилтийг шийдвэрлэж өгснөөр орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн 3 өрөө, 1 автомашины гараж бүхий 98 метр квадрат барилга, “100 айл” дахь цагдаагийн хэсгийн байрыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн 3 өрөө бүхий 117 метр квадрат бүхий барилгыг ашиглалтад хүлээлгэн өглөө.

Шинэ мэдээ