Агаар ариутгах 1000 төхөөрөмж хандивлалаа

access_time 2021-10-02 11:43

“Эс Ар Жи Эм” ХХК-аас коронавирусийн хариу арга хэмжээний үйл ажиллагаанд оролцож байгаа болон ор дэлгэн ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад агаар ариутгах төхөөрөмж бэлэглэлээ. Уг төхөөрөмжийн нэг бүрийн үнэ нь 2.2 сая төгрөг бөгөөд нийт 1000 төхөөрөмжийг НОК-т хандивлаж байна. Өргөө”, “Хүрээ” амаржих газар болон Нийслэлийн Түргэн тусламжийн төвд уг төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Энэхүү төхөөрөмж нь гипохлорит натри буюу бактери устгагч бодисыг үйлдвэрлэх онцлогтой, ердийн давсаар гипохлоритын сулруулсан уусмал үйлдвэрлэж, агаарт мананцар үүсгэн, ариутгах ажиллагаатай юм. Түүнээс гадна агаар чийгшүүлэх, ионгүйжүүлэх зэрэг бусад үйлчилгээг давхар үзүүлэх хүчин чадалтай аж. Нян бактери антибиотикт дасал үүсгэдэг бол гипохлорит натри нь бактери устгах сонгодог үйлчилгээтэй байдаг учир аппарат ариутгах зэрэг үйлчилгээнд түлхүү хэрэглэдэг байна. Хиймэл бөөрний аппарат буюу гемодиализийн аппаратын ариутгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд гипохлорит натрийг байнга хэрэглэдэг Япон Улсад олон жил туршигдсан технологи юм.

Шинэ мэдээ