Худалдан авалтаар 4.4 сая тун вакцин худалдан авна

access_time 2021-10-02 11:41

Нийслэлд явуулын зургаа, суурин 458, орон нутагт 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэнд 84 төв, 333 сумын эмнэлэгт дархлаажуулалтын цэг ажиллаж байгаа юм. Эдгээрт вакциныг сайн дурын үндсэн дээр сонголттой хийж байна.
Есдүгээр сарын 30-ны байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины 1,064,020 сая тун нөөц (үүнээс Вероцелл 686,560 мянга, Пфайзер 377.340 мянган тун, Спутник  вакцин 120 тун) байна. Цаашид КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нэг сая тун, Засгийн газрын худалдан авалтаар 1.2 сая тун Пфайзер, нийт 2.2 сая тун вакцин авах юм.

Шинэ мэдээ