Жолооч нар торгуулийн мөнгөө “e-Mongolia” системээр дамжуулан төлж болно

access_time 2021-09-29 11:20

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийг 10 дугаар сарын 1 хүртэл 50 % хөнгөлөхөөр болсон. Торгуулиа төлөх жолооч нарын дараалал үүссэн тул  “e-Mongolia” системээр дамжуулан торгуулиа цахимаар төлөх боломжтой боллоо.

Тус үйлчилгээг авахын тулд жолооч та “e-Mongolia” системд

  1. Нэвтрэх
  2. Жолоодох эрх, тээврийн хэрэгсэл
  3. Тээврийн хэрэгсэл
  4. Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх гэсэн шат дараатайгаар үйлчилгээг сонгоно.  Мөн  11-11 лавлах утсанд холбогдож  оператортой холбогдож, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой. Төв шуудангийн нэг давхарт байрлах “e-Mongolia” иргэд, олон нийттэй харилцах төв байршдаг юм.

Шинэ мэдээ