Зам даваа хаагдаж цаг агаарын аюултай үзэгдэл болж магадгүй
Б.Дэлгэрцэцэг
Ойрын үед хөрсөн дээр цочир хүйтэрч цаг агаарын аюулт үзэгдэл болох магадлалтайг цаг уурчид хэлж байна. Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдрөөс эхлэн баруун аймаг, тариалангийн бүс нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа. Энэ талаар Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга дарга Л.Оюунжаргалаас тодрууллаа.
-Цаг агаар муудаж, хөрсөн дээр цочир хүйтрэхийг сэрэмжлүүлэх боллоо. Цочир хүйтэрнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Цочир хүйтрэл болчихсон, ихэнх нутгаар хүйтэрсэн. Хөрсний болон агаарын температур 0 градусаас доош заахыг цочир хүйтрэл гэдэг. Үүнийг онцгойлон авч үздэгийн учир нь төмс, хүнсний ногоо, үр тарианд ургац хураалтад сөрөг нөлөө үзүүлэх нь их. Тиймээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ гаргадаг. Баруун аймгуудын нутгаар өнөө шөнөөс эхлэн цаг агаар муудаж салхи шуургатай, нутгийн хойд хэсгээр нойтон цас орно. Өнөөдөр, маргааш хоёр хоног нойтон цас орж, зам даваа халтиргаа гулгаа үүсч болзошгүй. Тодруулбал, Завханы нутгаар өнөө шөнө, Хөвсгөл, Булган аймгийн хойд хэсгээр маргааш нойтон цас орно. Салхины эрч ширүүснэ. Иймд малчид тээвэрчид сонор сэрэмжтэй байхыг сануулъя.
-Гамшигт үзэгдэл болно гэсэн үг үү?
-Ерөнхийдөө ихэнх нутгаар нутгаар салхи шуургатай, нойтон цас орох цаг агаарын аюултай үзэгдэл болох аюултай. Тухайлбал, Завханы нутгаар хүчтэй салхины улмаас шон нурах, зам хаагдаж болзошгүй. Цаг агаарын аюултай үзэгдэл болох магадлалтай ч гамшгийн хэмжээнд хүрэх нөхцөл бүрдээгүй.
-Газар тариалангийн бүс нутгаар ямар байх вэ. Ургац хураалтад муугаар нөлөөлөх үү?
-Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар энэ сарын 25-26-нд шилжих шөнө нойтон цас орно. Гэхдээ ургац дарагдах хэмжээний их цас орохгүй. Цаг агаарын таагүй үзэгдэл ургац хураалтад нөлөөлнө.
–Улаанбаатарт цаг агаар ямар байх вэ?
-Улаанбаатарт маргаашнаас эхлэн цас орох магадлалтай. Ихэвчлэн бороо орно.
Эх сурвалж: news.mn
Шинэ мэдээ
-
Арабын халуун цөлд өдөрт 50 удаа, 300 км / цаг хүртэл хурдалдаг галт тэрэг
2023-03-31
-
Дональд Трампын харилцаа, шүүмжлэл дагуулав
2023-03-31
-
“Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 1500 болгов
2023-03-31
-
Бусдын банкны дансыг ашиглан, бооцооны мөнгө авсан хэргийг илрүүллээ
2023-03-31
-
Солонгос руу явуулна гэх хууль бус виз зуучлагчдаас болгоомжил
2023-03-31
-
Нийтийн тээвэрт богино эргэлтийн төлөвлөлтүүдийг хийнэ
2023-03-31
-
12.1 км авто зам, 872.1 урт метр төмөр бетон гүүр барина
2023-03-31
-
43 га талбайд хүнсний ногоо тариалах боломжийг бүрдүүлнэ
2023-03-31
-
Богино зайн онгоцууд 50.000 нислэг үйлдэх боломжтой.
2023-03-29
-
Гаалийн бүрдүүлэлтийг цахимаар хийж байна
2023-03-29
-
Ой хээрийн түймрээс сэргийлж бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаагаар хоригложээ
2023-03-29
-
Халиа тошингийн ус хайлж айлууд руу орох эрсдэл үүссэнийг арилгалаа
2023-03-29
-
Нисдэг тэрэгнээс аврагчид бууж аврах ажиллагааны тактик сургуулилалт хийж байна
2023-03-29
-
Улсын бүх эмнэлэгт 1800-0119 утсаар үзлэгийн цаг захиалах боломжтой.
2023-03-29
-
Долоон байршилд зам, гүүрийн ажил хийгдэж байна.
2023-03-28
-
Нисгэгчгүй онгоцууд Оросын Хар тэнгисийн флотод заналхийлж байна
2023-03-28
-
“Хүн домог 2023” бүжгийн үндэсний наадамд 3000 бүжигчид оролцож байна
2023-03-28
-
Нийт 20 байршлын 80 гаруй мянган ам метр талбайг засаж явган болон дугуйн зам болгон шинэчилнэ
2023-03-28
-
Олон улсын байгууллагад ажилласан жилийг төрийн албатай дүйцүүлж, тэтгэвэрт тооцуулна
2023-03-28
-
“Эерэг хандлага- Эрүүл нийгэм” үндэсний хэмжээний аян эхэлнэ.
2023-03-28
-
Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон 30 гаруй машиныг журамлажээ
2023-03-28
-
АНУ-ын өмнөд мужуудын байшингуудыг Миссисипи хар салхи сүйрүүлжээ
2023-03-27
-
Нэг чигийн зохицуулалтыг хийж, эргэхийг хориглох байршлууд
2023-03-27
-
Ой тогтоолтын шоу нэвтрүүлэгт дэлхийн аварга Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар ялжээ
2023-03-27
-
ДАШТ-ээс ОУХМ Л. Алтанцэцэг мөнгөн медаль хүртлээ
2023-03-27
-
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2023-03-27
-
Нийт 18 цэцэгт байгууламж, 16 байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2023-03-27
-
Трамп насанд хүрэгчдийн киноны одод мөнгө төлсөн гэх хэргээ үгүйсгэсэн байна
2023-03-24
-
Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглоно
2023-03-24
-
Нийт 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг газрыг дахин төлөвлөнө
2023-03-24