Хөдөлмөр хамгааллын хувцсыг бүтээж, ашиглаж эхэллээ

access_time 2021-09-24 12:06

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Л.Мөнх-Эрдэнэ гал унтраах хоолой болон хөдөлмөр хамгааллын хувцас угаах, хатаах төхөөрөмжийг бүтээж, албанд ашиглаж эхэллээ.

Энэхүү угаагч төхөөрөмж нь  минутанд 1490 эргэлттэй, 220 вольтын цахилгаанаар ажилладаг, 0,75 ваттын хүчтэй, 2 мотортой, эргэлтийн хүчийг  2х1-ийн харьцаагаар шкивээр тааруулсан байна.

Насос нь шулуундаа 32, өндөр 9 метрийн тусгалтай, төвийн болон өөрийн усны нөөцөөр ажиллана. Сойтогны  диаметр нь 36 см, үсний урт 15 см, голын тойрог 2 см, их бие 6 см, урт нь 30 см . Хатаагч нь 130х100х145мм харьцаатай, 5 зам, 4 тормос дугуйтай, 5 метр квадрат талбай хатаах халуун үлээгчтэй.

Өвөл, зуны аль ч улиралд ашиглах боломжтой бөгөөд тавиулангийн гадна дотор хаана ч байрлуулан гал унтраах хоолой болон байлдааны хувцсыг богино хугацаанд хатаах зориулалттай.

Шинэ мэдээ