Автобусны буудлуудад цэвэрлэгээ, ариутгал хийж байна

access_time 2021-09-24 12:02

Халдварын тархалт нэмэгдэх үеэр буюу дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын 30-ныг хүртэл хийсэн автобусны буудлын хөөстэй угаалга, ариутгалын ажил энэ сарын 1-нээс дахин. Хичээл сургууль эхлэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэж буйтай холбоотойгоор есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд автобусны буудлуудад ариутгал, цэвэрлэгээ хийнэ.Өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн 329 автобусны буудлыг “Шинэ ариусгал”, “УБ ариутгал”, “ГАДС”, “Гантуяа”, “Санхими”, “Ариун сан нар” ХХК хариуцаж, хөөстэй угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийж байгаа юм.

Шинэ мэдээ