Газрын тосны үйлдвэрээ барихгүй бол тэг зогсолт хийх нь
Үндэсний үйлдвэрүүдээ хөгжүүлж, эдийн засгийн хувьд бие даасан орон болохгүй бол Монгол улс нэг л өдөр бензин шатахуунгүй боллоо гэсэн товч тайлбартай тэг зогсолт хийж мэдэх нь. Шатахуун хомстсон эхний өдөр л зам тээвэр, цахилгаан хангамж, үйлдвэр үйлчилгээ гээд бүхий л салбарынхан бухимдаж 10 дугаар сарын 1 хүртэл гаднаас шатахуун орж иртэл хэмнэлтийн горимд шилжив. Хоёр хөрш газрын тосны үйлдвэр засвартай, төмөр замаар вагон явуулах боломжгүй гэж бойкот хийсэн бол шатахуун импортлогч компаниуд бид байнга алдагдалтай ажиллаж байна 50 төгрөгөөр шатахууны үнийг нэмэх хэрэгтэй гэж бас л ээлжит нэхэмжлэхээ илгээв. Шатахууны үнэ өсөх бүрт инфляц өсөж, иргэд бухимдан, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, шатахуун импортлогчид үнээ нэмнэ гэж зүтгэдэг. Нэмэгдсэн үнийн дарамт мэдээж иргэдийн нуруун дээр ирнэ. Хөдөлмөрийн хөлсний үнэлэмж бага манай орны хувьд иргэдийн хувьд үнийн өсөлт сонсохыг ч хүсдэггүй тайлбаруудын нэг. Халаасны хэдэн төгрөг нь хаанаа ч хүрэхгүй болохоор арга ч үгүй биз.
ОХУ жилд 550 тонн газрын тос боловсруулж 230 тонныг экспортонд гаргадаг. Ангарскийн үйлдвэр, засварт орсон, дотоодын хэрэгцээ их байгаа гэсэн үгээр манай дарга нарын гуйлтыг нам тагласан. Дорноговь аймгийн Алтан ширээд 2025 онд ашиглалтад орох жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж 30 жил ашиглах боломжтой газрын тосны үйлдвэр баригдаж байгаа ч цар тахлаас болоод ашиглалтад орох хугацаа нь нэг жилээр хойшилсон. Шатахууны үнэ савлах бүрт үйлдвэр барина гэдэг ч хугацаа алдсан хэвээр байна. Ямарч улсын хувьд дотоодын үйлдвэрүүд аливаа хүндрэлийг даван туулах амин тариа гэдгийг төр засгийнхан нь ойлгож үндэсний үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулж, амилуулах хэрэгцээ нэгэнт бий болсон. Цар тахал гэсээр байгаа хэдэн үйлдвэрүүд нь бараг л зогсох шахаж бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхээс өөрийг хийж чадахгүй байна. Эдийн засгийн хувьд хараат байна гэдэг ээлжилсэн олон бухимдлын эх суурь болоод байна.
Шинэ мэдээ
-
Гиперсоник пуужингууд хурдтай нисэх чадвартай зэвсэг юм.
2023-02-03
-
Элон Маскийн судалгаа
2023-02-03
-
IHC койны хувьцаа эзэмшигч нар шалгагдаж эхэллээ
2023-02-03
-
Сарын 10 саяас дээш цалинтай 1361 хүн цалингаасаа татвар төлнө.
2023-02-03
-
1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орно
2023-02-03
-
Нисдэг Плектрум
2023-02-02
-
Флоридагийн амбан захирагчийн соёлын довтолгоо
2023-02-02
-
Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15-ныг хүртэл авна
2023-02-02
-
Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргаас Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
2023-02-02
-
Мөс цөмрөх аюултай байна болгоомжил
2023-02-02
-
Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулна.
2023-02-02
-
Аваргын дасгалжуулагч
2023-02-01
-
Хадан хясаанаас санаатайгаар нисгэсэн ч амьд үлджээ
2023-02-01
-
Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомт энэ онд ашиглалтад орно
2023-02-01
-
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2023-02-01
-
Гар утасны аппликейшнаар дамжуулан иргэдийг залилжээ
2023-02-01
-
Хан-Уул дүүрэгт шинээр 163 дугаар сургууль ашиглалтад орлоо
2023-02-01
-
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана
2023-02-01
-
Арктикийн хүйтэн шуурганаас болж 3 сая орчим оршин суугч хохирчээ.
2023-01-31
-
Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулахаар төлөвлөжээ.
2023-01-31
-
Мөсөнд цөмөрсөн машинаас дөрвөн том хүн, нэг хүүхдийг аварчээ
2023-01-31
-
Аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварчээ
2023-01-31
-
Төмөр замаар энэ онд 2,4 сая зорчигч тээвэрлэнэ.
2023-01-31
-
Трамп гурав дахь удаагаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна
2023-01-31
-
Жонсон зээл олгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн үү
2023-01-30
-
Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд удахгүй хориг тавих нь.
2023-01-30
-
Уран гулгалтын анхны шоу тоглолт боллоо.
2023-01-30
-
1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьжээ
2023-01-30
-
Хүйтний эрч чангарна
2023-01-30
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28