Томуугийн вакцинд хүүхдүүдийг энэ сарын 22-ныг дуустал хамруулна

access_time 2021-09-22 13:33

Томуугаас сэргийлье” уриатай дархлаажуулалтын аян есдүгээр сарын 13-наас нийслэлийн хэмжээнд эхэлсэн. Аян 10 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд вакцинд 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд хамрагдаж байгаа. Одоогийн байдлаар  хүүхдүүдийн 55 хувь, жирэмсэн эхчүүдийн 53  хувь нь вакцинд хамрагдаад байна. Насны бүлгээр авч үзвэл, 6-11 насны хүүхдүүд хамгийн идэвхтэй хамрагдаж байна. Зургаагаас бага настай, цэцэрлэгт явдаггүй, гэртээ байгаа хүүхдүүд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд очиж, дархлаажуулалтад хамрагдах бүрэн боломжтой. Дархлаажуулалтын аян есдүгээр сарын 22-ныг дуустал үргэлжилнэ.

Шинэ мэдээ