Дөрвөн уулзвар, автобусны 16 буудалд халтиргаанаас сэргийлэх хучилт хийж байна

access_time 2021-09-20 13:08

Есдүгээр сарын 5-наас эхлэн автобусны 16 буудал, Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзвар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гранд плазагийн хойд уулзвар, Сансарын туннел  зэрэг дөрвөн уулзварт  халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг хийгээд байна.Баянхошуу Жанцангийн уулзвар болон Гранд плазагийн авто замын  зүүн талын  уулзварт өнгөт хучилт хийснээр энэ жилийн ажил дуусна. Энэ жилийн хувьд 6570 ам метр талбайд буюу авто замын дөрвөн уулзвар,  16 автобусны буудалд хийхээр төлөвлөсөн юм

Шинэ мэдээ