Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 451 үйлчилгээг үзүүлж байна

access_time 2021-09-17 12:26

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 47 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл болон Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас үзүүлдэг зөвшөөрөл олгодог үйлчилгээг төрийн үйлчилгээний цахим систем /www.e-mongolia.mn/-ээр 2020 оны арваннэгдүгээр сараас  үзүүлж эхэлсэн.  Тусгай зөвшөөрөл болон зөвшөөрлийн үйлчилгээ нь шат дамжлага ихтэй, олон төрлийн баримт шаардлагатай байдаг. Иймээс эдгээр үйлчилгээний шат дамжлага,  баримт бичгийн тоог багасгах, цахимжуулах арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран шат дараатай хийж, хэрэгжүүлж байгаа юм.

Шинэ мэдээ