Хүүхдийн паркт гэрлийн шоу үзүүлбэр болно

access_time 2021-09-15 12:53

Хүүхдийн паркт 9-р сарын 17,18,19-ний өдрүүдэд цахим шилжилт  “Digital Nation -2021” зохион байгуулагдах гэж байна. “Digital Nation-2021” арга хэмжээний нээлтийн үеэр Монголын анхны дрон шоу болон гэрлийн шоу үзүүлбэр болно. Монгол Улс нь 2023 онд улсын хэмжээнд 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж байгаа бөгөөд үүний эхлэл болгож, “Digital Nation -2021” үндэсний арга хэмжээний үеэр 5G туршилтыг хийнэ. 5G туршилтыг үндэсний томоохон компаниуд хийх бөгөөд түүнд тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах юм. Мөн мэдээллийн технологийн салбарын 100 жилийн ойн баярын хурал, Women in ICT forum хэлэлцүүлэг, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн болно

Шинэ мэдээ