УГТЭ-ИЙН МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГТ 20 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ

access_time 2021-09-10 08:45

Азийн Хөгжлийн банк Эрүүл мэндийн яамны  хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн Ковид-19-ийн онцгой байдлын тусламжийн нэмэлт санхүүжилтээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт 22,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс одоогоор 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.
Гэрээний дагуу аймаг, нийслэлийн лавлагаа шатны эмнэлгүүдэд Ковид-19, SARS зэрэг амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдварын хүндрэл, уушигны хатгалгааны үед хэрэглэгдэх амьсгалын аппарат, яаралтай түргэн тусламжийн багц, эмнэлгийн ажилтны хамгаалах хэрэгсэл болон УНТЭ болон УГТЭ-т эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, мэдрэлийн мэс заслын тусламжийн нэн шаардлагатай нийт 75 нэр төрлийн 72534 эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хангаж, суурилуулан, эмчилгээнд ашиглаж эхлэв.

Шинэ мэдээ