Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 225 айлын орон сууц ашиглалтад орлоо

access_time 2021-09-10 08:32

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “А” хэсэгчилсэн талбайн нэг хэсэг болох 225 айлын орон сууцны барилга ашиглалтад орлоо. Төсөл хэрэгжүүлэгчээр  2019 онд “Бүргэд констракшн” ХХК шалгарсан бөгөөд нийт 22.2 га буюу 294 нэгж талбай бүхий газарт 3940 айлын орон сууц, 1520 хүүхдийн сургууль, 640 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Төлөвлөлтийн дагуу эхний ээлжид 62 нэгж талбарыг чөлөөлөн, 225 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Цаашид тус хэсэгчилсэн талбайн төслийн барилга, байгууламжаас гадна оршин суугчдын амралт, чөлөөт цагаа өнгөрөөх бүс, хүүхдийн тоглоомын болон   залуучуудад зориулсан бие бялдраа хөгжүүлэх биеийн тамирын талбай, автомашины зогсоол, явган хүний зам, гэрэлтүүлэг, камер, ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Бүтээн байгуулалтуудыг 2026 он гэхэд бүрэн дуусгана

Шинэ мэдээ