ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛЖ, ЦАЛИНГИЙН СИСТЕМИЙГ ШИНЭЧИЛНЭ

access_time 2021-09-10 08:25

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлагын шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгах зорилт тусгагдсан. Төрийн албан хаагчдын ажлын үнэлгээний журмуудыг яаралтай шинэчлэх, хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн үнэлгээг шалгуур үзүүлэлтийн нэг хэсэг болгох, хөндлөнгийн нөлөөлөлгүй бодитой, шударга үнэлдэг болгох, ажлаа чанартай хийсэн ч, сул ажилласан ч нэгэн ижил сүлжээний тогтмол цалин авдгийг өөрчлөх, иргэнээ дагасан чанартай үйлчилгээнд суурилсан цалин, урамшууллын өөрчлөлт хийхээр төлөвлөж байна .

Шинэ мэдээ