“Өнтэй өвөлжье” өдөрлөг болно

access_time 2021-09-09 08:43

Иргэдийн агаарын бохирдолтой холбоотой мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр  есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд “Өнтэй өвөлжье” өдөрлөг зохион байгуулна.  Өдөрлөгт төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлаа танилцуулна. Мөн  шинэ бүтээл оновчтой саналуудыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх, шахмал түлшийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл зөвлөгөө өгч, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн зуух, халаалтын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа гарах юм.

Шинэ мэдээ