Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт үргэлжилж байна.

access_time 2021-09-08 13:27

БНСУ-д ажиллах хүсэлтэй бүртгүүлсэн иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт  үргэлжилж байна. Шалгалт БНСУ-ын аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас ирүүлсэн хуваарийн дагуу  2021 оны 9 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 19-ны өдөр ХХҮЕГ-ын байранд өдөрт 4 ээлжээр явагдаж байна.  БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй бүртгүүлсэн иргэд өөрийн өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг http://solongos.hudulmur-halamj.gov.mn  болон http://www.monkor.net/ вэб сайтаас харах боломжтой.

Шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх /Гээж үрэгдүүлсэн бол ТҮЦ машинаас лавлагаа авах/, эсвэл гадаад паспорт авч ирнэ.Шалгалтад тэнцсэн иргэдийн нэрийг 2021 оны 11 дүгээр сарын 03-нд зарлах юм

Шинэ мэдээ