“Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурал болно

access_time 2021-09-08 13:17

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн. “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон Монголын хүнсчдийн холбоотой хамтран “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн бага хурлыг “Хүнсний аюулгүй байдал-Хүнсний сүлжээ” сэдвийн хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр уламжлал ёсоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын их танхимд зохион байгуулна

Шинэ мэдээ