“НОГООН ХӨГЖИЛД СУУРИЛСАН ХЭТИЙН ЗОРИЛТЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

access_time 2017-12-19 17:16

БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар, Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл болон НҮБ-ын НЭЗТТ төсөлтэй хамтран Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дорноговь аймгийн ажлын хэсгийн боловсруулсан “Ногоон хөгжилд суурилсан хэтийн зорилт дунд хугацааны бодлогын баримт бичиг”-ийн төслийг хэлэлцэх уулзалтыг зохион байгууллаа. “Ногоон хөгжлийн хэтийн зорилт дунд хугацааны бодлогын баримт бичиг”-ийн төслийг боловсруулах ажлын хэсэг аймгуудын ЗДТГ, БОАЖГ-ын дарга, мэргэжилтнүүдээс бүрдэж байгаа бөгөөд 2017 онд багтаан ИТХ-аараа батлуулахаар зорин ажиллаж байгаа юм.

Шинэ мэдээ