Баянхошуу, Өнөр хороолол, Нарны замыг өргөтгөж, 4-6 эгнээтэй болгоно

access_time 2021-09-07 14:34

Улаанбаатар хотын гудамж, авто замын цогц шинэчлэлт, нийтийн тээврийн систем, зам тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлага, зураг төсөл, судалгааны ажлыг багтаасан томоохон төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд Баянхошуу, Өнөр хорооллын замуудыг дөрвөн эгнээ, Нарны замыг өргөтгөж, 4-6 эгнээтэй болгох бөгөөд  нийтийн тээвэр тусгай замаар явдаг болохын сацуу гэрлэн дохиог шинэчилж, явган хүн болон дугуйн замаар зорчигчдод аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхээр тооцоолсон. Нарны замыг өргөтгөж, баруун болоод зүүн тийш 4-6.9 км-ээр уртасган хЯармаг-ТЭЦ-IY-ийн замыг гүүрээр холбож,  босоо коридор нэмэхээр төлөвлөсөн байна.

Шинэ мэдээ