Туулын эх болон Заан, Тэрэлж гол орчмын 145 га газрыг хамгаалалтад авав

access_time 2021-09-01 11:31

Туул голын эх орчимд анх 2012 онд ХБНГУ-аас 13 бодгаль буюу долоон бүл минж, ОХУ-аас  30 бодгаль буюу 15 бүл минж авчирч Туул голын эх орчимд болон Заан, Тэрэлж голд нутагшуулсан байна. Одоогийн байдлаар минжийг долоон га газарт нутагшуулж буй бөгөөд цаашид газар нутгийн хэмжээг 145 га болгон нэмэгдүүлж, цүнхээл үүсгэн минж үржүүлэхийн дээр  газар нутгийг нь орон нутгийн хамгаалалтад авч, эко аяллыг хөгжүүлэн, Экологийн боловсролын цогц төв байгуулахаар төлөвлөж байна. НИТХ-аас Туулын эх болон Заан, Тэрэлж гол орчмын 145 га газрыг хамгаалалтад авав

Шинэ мэдээ