“Өглөөний гудамж”дахин нэгээр нэмэгдлээ

access_time 2021-08-31 11:34

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Жамъян гүний гудамжны нийтийн эзэмшлийн 600 ам метр талбайг “Өглөөний гудамж” болгон иж бүрэн тохижууллаа. Нийт 200 хүн нэгэн зэрэг үнэгүй интернэт ашиглах  боломжтой, бүрэн гэрэлтүүлэгтэй, сандал, номын булантай.Цэвэршүүлсэн усны цорготой, иргэдийн хаясан гээсэн, олсон зүйлсийг байрлуулан эздэд нь олгох хэсэг, тамхины цэгийг ч байгуулсан. Хотын залуусын хөгжил дэвшлийг харуулсан ханын зураг зурсан бөгөөд, аж ахуйн нэгжүүд гадна талбайгаа цэцгэн чимэглэлээр гоёж, хотынхоо өнгө үзэмжинд өнгө нэмсэн байна.

 

Шинэ мэдээ