Сүрьеэгээр өвчлөхөд нөлөөлөх хүчин зүйлүүд

access_time 2017-12-18 11:18

•  Тэжээл багатай чанаргүй хооллолт

•  Архи хэтрүүлэн хэрэглэх

•  Тамхи татах

•  Чихрийн шижин

•  Шимэгч хорхойн халдвар

•  Архаг хууч өвчнүүд

•  Орон байрны нөхцөл муу байх

•  Ажлын нөхцөл муу байх

Зөвхөн уушгины сүрьеэгээр өвчилсөн, цэрний шинжилгээнд нь сүрьеэгийн нян эерэг байгаа хүн ханиах, найтаах, ярих, дуулах үед сүрьеэгийн нян агаарт цацагдаж бусдад халдвар тараах боломжтой.

– Уушгины сүрьеэгээр өвчилсөн үед дараах шинж тэмдэг илэрнэ

•  2 долоо хоногоос дээш хугацаагаар ханийлгах

•  Цээжээр өвдөх

•  Цустай буюу цэртэй ханиах

•  Бие суларч ядрах, халуурах

СҮРЬЕЭ ЭДГЭРДЭГ ӨВЧИН

Та сандрах хэрэггүй. Сүрьеэ эдгэрдэг өвчин. Сүрьеэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Та дараах санамжийг анхааралтай уншиж мөрдөөрэй.

•  Та эмчийн хяналтанд сүрьеэгийн эсрэг эмийг 6-12 сар хүртэлх хугацаагаар уух шаардлагатай.

•  Эмчилгээний явцад эмийн гаж нөлөө илрэх, удаан хугацаагаар эм уух нь танд төвөгтэй санагдаж болох ч энэ нь таны эдгэрэх цорын ганц зөв арга юм.

•  Та эмчийн зөвлөсний дагуу хяналтын шинжилгээг цаг тухайд нь өгч эмчилгээний явцын тухай асуух боломжтой.

•  Ар гэрийн ойр дотны хүмүүсээ харъа аймаг, дүүргүүдийн сүрьеэгийн диспансерт шинжилгээнд хамруулаарай

Шинэ мэдээ