Коронавирусийн шинжилгээ авч буй цэгүүд

access_time 2021-08-23 16:04

Сургууль, цэцэрлэгийн байрыг чөлөөлж байгаатай холбогдуулан Баянгол дүүрэгт байрлах шинжилгээний цэгийн байршил өөрчлөгдсөн. Шинжилгээний цэгүүдэд 09:00-12:00 цагийн хооронд түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Байршлуудын хувьд:

  • Баянгол дүүргийн “Эмүжин” төв /“Өргөө” кинотеатрын урд “Петровис” ШТС-ын баруун урд талд/
  • Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэг цэгийн үйлчилгээ /100 айл “Жоби” төвийн зүүн талд/
  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлэг  /СУИС-ийн замын урд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хашаан дотор/
  • Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол
  • Сонгинохайрхан дүүргийн 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  • Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадна талбай.

Шинэ мэдээ