Мод тариад орхидог бус ургуулах аян зохион байгуулна

access_time 2021-08-23 15:55

Цөлжилтийг бууруулах ажлын хүрээнд Шамбала-2056 төслийг 27-30 насны 10-аад залуус нэгдэн хэрэгжүүлж Дорноговь аймагт нэн хүчтэй цөлжилт үүссэн хэсэгт 23000 мод тарьж ургуулсан. Сайн дурын 108 гишүүнтэй төслийн баг өнгөрсөн хугацаанд мод үржүүлэг, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр дагнан ажилласан туршлагатай. Гялгар уутыг дахин боловсруулж, эко ариун цэврийн байгууламжид зориулсан хөрсөнд нэвчилтгүй 1-10 тонн багтаамжтай танк үйлдвэрлэдэг, мод үржүүлгийн газар нээсэн зэрэг олон ажил хийж хэрэгжүүлсэн залуусыг Байгаль орчин аялал жуулчлалын яам дэмжин хамтран ажиллахаар боллоо.Хамтын ажиллагааны хүрээнд мод тариад орхих бус ургуулах аяныг хамтран хэрэгжүүлэх юм.

Шинэ мэдээ