240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно

access_time 2021-08-20 13:05

Сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Баянгол дүүргийн 21  дүгээр хороонд 240 хүүхдийн цэцэрлэг барьж байна. Сургуулийн өмнөх насны 874 хүүхэд амьдардаг тус хороонд төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгийн аль нь ч байгаагүй юм. Тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Монгол дээвэр”, “Цац орхон” ХХК түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хамран сургах тойргийн цэцэрлэгийн насны  хүүхдүүд таатай, тохилог орчинд суралцах юм.

 

Шинэ мэдээ