Коронавирусын дельта хувилбар нь 7-8 хүнд халдварлах чадвартай

access_time 2021-08-19 11:51

Хариу арга хэмжээний багийн албан хаагчид буюу эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдад АстраЗенека вакцины III тун хийж эхэлсэн. Дэлхийн улс орнуудад ч вакцины хоёр тунд хамрагдсанаас хойш зургаан сарын дараа давтан тун хийж байгаа. Коронавирусийн Альфа, Бетта, Гамма төрлийн вирус нь ойролцоогоор  2-3 хүнд  халдвар дамжуулдаг байсан бол Дельта хувилбар нь 7-8 хүнд халдварлах чадвартай. Дархлаажуулалтын цэгийг хэрхэн нэмэгдүүлэх вэ, давтан буюу III  тун хийхээр болбол ямар зохион байгуулалтад орох вэ, Тандалт, хариу арга хэмжээний багийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэх мэтээр бүхий л чиглэлээр төлөвлөлтөө хийж байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Шинэ мэдээ