Хувийн хэвшлийн дунд сургууль, цэцэрлэгүүд улирлаар нь төлбөрийг авна.

access_time 2021-08-18 13:20

Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 40.330 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Төрийн өмчийн сургуульд элсэж буй шинэхэн сурагчдыг наймдугаар сарын 16-наас цахимаар бүртгэж эхэлсэн. Хаягийн зөрчилгүй хүүхдүүдийг www.parent.edu.mn цахим хаягаар бүртгэнэ. Бүртгэл амжилтгүй болох аваас сургуулиуд дээр биечлэн очиж асуудлыг шийдэх юм. Сургууль бүрд элсэлтийн комисс ажиллаж янз бүрийн шалтгаантай бүртгүүлж чадахгүй байгаа хүүхдүүдийн асуудлыг шийдэх юм.

Таван өдөр танхимаар хичээллэж, таван өдөр гэртээ цахимаар хичээллэнэ. Халдвар хамгааллын дэглэмийн дагуу нэг ангид 20+-5 гэсэн тоогоор хичээллүүлнэ. Эхний 25 хүүхдэд танхимаар хичээл орж байхад дараагийн 25 нь цахимаар хичээлээ хийнэ.

Хувийн хэвшлийн дунд сургууль, цэцэрлэгүүд улирлаар нь төлбөрийг авах, цэцэрлэгийн хүүхдүүдийн ариун цэврийн хэрэглэлийг мөн улирлаар бодож бага хэмжээтэй авах гэх мэт  зохицуулалт хийж байгааг Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул хэллээ.

Шинэ мэдээ