Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийн барилгын шавыг тавилаа

access_time 2021-08-16 13:37

Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийн шав тавих ёслолыг  Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зохион байгууллаа. Энэтхэг улстай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд 864м2 талбай бүхий 10 давхар барилга баригдах бөгөөд 700 гаруй хүнийг ажлын байраар хангах юм. Барилгыг ирэх онд ашиглалтад оруулж, төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Төсөл хэрэгжснээр

Монгол залуус эх орондоо мэдээлэл харилцаа холбоо, технологийн чиглэлээр

чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэн дэлхийн зах зээлд гарах боломж бүрдэнэ

Сүүлийн үеийн технологийн мэдлэг, ур чадварын үндэс суурийг Монгол Улсад нэвтрүүлэх

Орчин үеийн мэдээллийн технологийн орчинг ашиглан дэлхийн стандартад нийцсэн боловсрол олгох

Бизнесийн шинэ боломжууд нэмэгдэж, дэлхийн стандартын дагуу ажиллан аутсорсингийн үйлчилгээнээс орлого олох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой

юм.

Шинэ мэдээ