Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн болж байна
Монгол Улсын Их хурлын Тамгын газар, нийслэлийн ИТХ, Монголын шатрын холбоо, Нийслэлийн шатрын холбооноос Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж эхлээд долоо дахь жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд шатар сонирхогчдын дүүргүүдийн аваргыг шалгаруулсан бол энэ амралтын өдөр нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.
Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг нээж УИХ-ын дэд дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Я.Санжмятав “Хүүхэд, залуусыг хүмүүжүүлэх, төлөв түвшин хүн болгох, аливаа асуудалд суурьтай хандах хандлагыг бий болгодог нэг том сургалт бол шатар гэж би ойлгодог юм. Тиймээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ийм сургалт оруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг тэмцээнийг зохион байгуулснаар хүүхэд, залуусыг хүмүүжүүлэх, нөгөө талаасаа шатрын мэдлэгтэй хүмүүсээ орлогожуулах боломжийг бүрдүүлж буй. Тиймээс ирэх жилүүдэд тэмцээний цар хүрээг өргөжүүлж шатрын лигийн тэмцээн зохион байгуулахаар мөн ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Ирэх оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах тэмцээнд шатрын төрлийг оролцуулсан. Энэ дашрамд бид Азийн шатрын холбоо болон БНСУ-ын шатрын холбооны удирдлагыг урьж, Азийн шатрын холбооны хурлыг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулах санал хүргүүлсэн. Ирэх хоёрдугаар сард болох хурлаар асуудал нааштай шийдэгдвэл олон үйл явдал хэрэгжих юм. Ингээд тамирчиддаа амжилт хүсье” гэв.
Нийслэл, дүүргийн ИТХ-ууд болон нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл уг тэмцээнийг зохион байгуулахад тогтмол дэмжлэг үзүүлж ирсэн байдаг. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “Залуучуудыг гэмт хэргээс ангид байлгахад оюун ухааны болон бусад спорт голлох үүрэг гүйцэтгэдэг учраас нийслэлийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид Нийслэлийн шатрын холбоо, бусад клубтэй байнгын хамтын ажиллагаатай байдаг” гээд уг хамтын ажиллагааг цаашид өргөжүүлнэ гэдгийг тэмцээний үеэр онцолсон.
Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд есөн дүүргийн 120 тамирчин оролцож байна. Үүнээс 27 тамирчин ирэх нэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд болох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм.
Шинэ мэдээ
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28
-
Жүжигчин конгрессын гишүүн
2023-01-28
-
“Эрдэнэс Тавантолгой ХК” нь хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой.
2023-01-28
-
Иргэдийн цахим хаягийг хууль бусаар ашиглаж байжээ
2023-01-28
-
Хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлнэ
2023-01-28
-
Усчин аврагчид аваргуудаа шалгаруулав
2023-01-28
-
Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна
2023-01-28
-
Хятад руу зорчих бол томуу болон ковидын эсрэг вакциныг хийлгээрэй
2023-01-27
-
Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжинэ
2023-01-27
-
Rocket Lab компани АНУ-ын нутаг дэвсгэрээс анхны пуужингаа хөөргөсөн байна
2023-01-27
-
Эзлэгдсэн Баруун эргийн халдлага
2023-01-27
-
13А маягтыг цахимаар авдаг болно
2023-01-27
-
Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
2023-01-27
-
MH17 онгоцыг сүйрүүлсэн хэрэгт Орос буруутай юу
2023-01-26
-
Сваровскийн 30.000 талстаар чимэглэсэн өвөрмөц хувцас
2023-01-26
-
Төрийн өмчит компанийн удирдлага албан тушаалаа урвуулан ашиглажээ
2023-01-26
-
Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөх ажлын хэсэг байгуулжээ
2023-01-26
-
Нэг барааг хоёроос дээш тоогоор оруулж ирж байгаа бол татвар авна
2023-01-26
-
92 октантай автобензиний гаалийн албан татварын хэмжээг тэглэлээ
2023-01-26
-
Японы ЭСЯ виз мэдүүлэх дугаарыг тухайн өдөрт нь тараана.
2023-01-25
-
Тархины хоргүй хавдрын тусламжийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
2023-01-25
-
Нийтийн тээвэрт 10 чиглэл шинээр нээжээ
2023-01-25
-
Хэт халуун 70 гаруй хоног үргэлжилжээ
2023-01-25
-
Дэлхийн хамгийн хүйтэн хотод хасах 80° байна
2023-01-25
-
Энэ онд 283 нэгж талбарт 331 өрхийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөжээ
2023-01-24
-
Хорватын хойд Адриатын эрэг сэтгэл татам бүс нутаг
2023-01-24
-
Цэнгээнт бүжгийн студид 10 хүний амийг хөнөөсөн этгээдийг олжээ
2023-01-24
-
Дамбадаржаа, Дэнжийн 1000 дэд төвийг ашиглалтад оруулна
2023-01-24
-
Бизнес инкубатор сургалтын төв хоёрыг барьжээ
2023-01-24
-
“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа болно
2023-01-24