“МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, МАЛ СҮРГИЙГ ГЭМТ ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ НЬ” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Өвөрхангай, Баянхонгор аймагт “Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нь” сэдэвт зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Монгол Улсын ГХУСАЗЗ-ийн дарга Ц.Отгонбаяр, нийслэлийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Р.Дагва, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Ц.Анандбазар болон орон нутгийн удирдлага, 440 гаруй малчин оролцож, санал солилцлоо.
Малчдын амьжиргаа, орлогын нь эх үүсвэр, өмч хөрөнгө болсон малыг хулгайлах гэмт хэрэг 2017 оноос тогтмол нэмэгдэж, малчдад төдийгүй улс орны эдийн засагт их хэмжээний хохирол учруулж байгааг энэ үеэр онцоллоо. Улсын хэмжээнд 2019 оны I улиралд мал хулгайлах 524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 90-д хувиар өссөн үзүүлэлттэй гарсан аж.
Гэвч малын хулгай ийн нэмэгдэж байхад нөгөө талд малчид хохирлоо нөхөн төлүүлж чаддаггүй, хулгайчид ял сонсох юм уу нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх зохицуулалтын дагуу шийтгэл хүлээгээд л өнгөрдөг дутагдал бий. Тиймээс малын хулгайн гэмт хэргийг зогсоохын тулд зөвхөн Эрүүгийн хуулиа өөрчилж, ялын бодлогоо чангатгах нь хангалтгүй хэмээн үзэж байгаа аж. Үүний оронд малчдын нөхөрлөл сүлжээг бий болгож, үндэсний мэдээллийн баазыг өргөтгөн, богино хугацаанд мэдээлэл дамжуулах, солилцох зэрэг боломж бүрдүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээг авах шаардлагатай байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлэв.
Нийслэлийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Р.Дагва энэ үеэр санал бодлоо илэрхийлсэн. Тэрбээр, “Малын хулгайн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төр, хуулийн байгууллагуудын ажлын уялдааг хангах, иргэд, малчид, олон нийтийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх, татан оролцуулах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай” хэмээн онцолсон юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Холбоотой мэдээ
Шинэ мэдээ
-
Гиперсоник пуужингууд хурдтай нисэх чадвартай зэвсэг юм.
2023-02-03
-
Элон Маскийн судалгаа
2023-02-03
-
IHC койны хувьцаа эзэмшигч нар шалгагдаж эхэллээ
2023-02-03
-
Сарын 10 саяас дээш цалинтай 1361 хүн цалингаасаа татвар төлнө.
2023-02-03
-
1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орно
2023-02-03
-
Нисдэг Плектрум
2023-02-02
-
Флоридагийн амбан захирагчийн соёлын довтолгоо
2023-02-02
-
Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15-ныг хүртэл авна
2023-02-02
-
Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргаас Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
2023-02-02
-
Мөс цөмрөх аюултай байна болгоомжил
2023-02-02
-
Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулна.
2023-02-02
-
Аваргын дасгалжуулагч
2023-02-01
-
Хадан хясаанаас санаатайгаар нисгэсэн ч амьд үлджээ
2023-02-01
-
Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомт энэ онд ашиглалтад орно
2023-02-01
-
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2023-02-01
-
Гар утасны аппликейшнаар дамжуулан иргэдийг залилжээ
2023-02-01
-
Хан-Уул дүүрэгт шинээр 163 дугаар сургууль ашиглалтад орлоо
2023-02-01
-
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана
2023-02-01
-
Арктикийн хүйтэн шуурганаас болж 3 сая орчим оршин суугч хохирчээ.
2023-01-31
-
Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулахаар төлөвлөжээ.
2023-01-31
-
Мөсөнд цөмөрсөн машинаас дөрвөн том хүн, нэг хүүхдийг аварчээ
2023-01-31
-
Аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварчээ
2023-01-31
-
Төмөр замаар энэ онд 2,4 сая зорчигч тээвэрлэнэ.
2023-01-31
-
Трамп гурав дахь удаагаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна
2023-01-31
-
Жонсон зээл олгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн үү
2023-01-30
-
Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд удахгүй хориг тавих нь.
2023-01-30
-
Уран гулгалтын анхны шоу тоглолт боллоо.
2023-01-30
-
1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьжээ
2023-01-30
-
Хүйтний эрч чангарна
2023-01-30
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28