Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар байгууллагынхаа хийж хэрэгжүүлсэн, шинээр санаачилсан ажлууд, нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан.
Тус нэгтгэл нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 30 гаруй хувийг хариуцан нийт 23 чиглэлд 230 гаралт 284 хөдлөх бүрэлдэхүүн 1,200 гаруй ажилтан, албан хаагч, инженер техникийн ажилтнуудтайгаар ажилладаг.
Нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг хангах зорилгоор сэлбэггүй зогсож байсан автобуснуудад их засвар хийж шугамын үйлчилгээнд гарган, автобусны online хяналтын төв байгуулж, 1, 2 дугаар баазын автоус угаалгын байрыг засварлаж, дулааны болон бохирын шугамыг шинэчилсэн.
Япон Улсын Жайка, БНСУ-ын Серакомб ХХК-тай хамтран автобусанд тортогийн шүүлтүүр суурилуулж утааг бууруулах туршилтын ажил хийж байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор БНСУ-ын DY үйлдвэрийн угаалгын шинэ тоног төхөөрөмжийг 1, 2 дугаар баазад суурилуулсан. Тус угаалгын төхөөрөмж нь өдөрт 150 автобус угаах хүчин чадалтай бөгөөд 19 автобусыг 5 минутанд угаах хүчин чадалтай зэрэг олон ажлууд хийснээ танилцуулсан юм.
DAEWOO автобусууд 2009 онд ашиглалтад орж 10-аад жил ашиглагдан 800 гаруй мян.км гүйлттэй байна. Автобусны эд анги агергатууд элэгдсэн, рам хугарсан, шал цөмөрсөн, хана туурга тааз урагдаж зэвэрсэн байгаа учир цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийх шаардлагатай. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд 10 цахилгаан автобусаар парк шинэчлэлт хийж туршихаар төлөвлөж байна.
1,2-р баазын засвар үйлчилгээний станцуудын тоног төхөөрөмжүүд нь 1987 онд ашиглалтанд орсон 32 жил болж хуучирч элэгдсэнээс ажил үйлчилгээ хийх боломжгүй, шинэчлэн солих шаардлагатай болсон. Татах дэд станц, контактын шугам сүлжээ, өндрийн ба намын кабелийг шинэчлэх, Саппорогийн уулзвараас 3,4-р хороололын эцэс хүртэл 8 км троллейбусны агаарын шугамыг шинээр хийх, барилга объектын ашиглалтыг сайжруулах үүднээс утаа зайлуулагчийг бүрэн ажиллагаатай болгох, шалны цутгалт хийж будах, дулааны шугамыг сольж их засвар хийх, цахилгаан шугам сүлжээний тоноглогдсон тусгай зориулалтын авто машинууд хуучирсан.
Энх тайваны өргөн чөлөөний 1-р эгнээг чөлөөлж нийтийн тээврийг явуулах, хяналтын камерыг нэмэгдүүлэх, зорчигчийн хөлс төлөлт,орлого бүрдүүлэлтэнд хяналт тавих эрх бүхий хөндлөнгийн байгууллагад шалгагчийг шилжүүлэн ажиллуулах, автобусны эцсийн буудлуудад цайны газар жолооч нар бие засах газрууд шаардлагатай байгааг уламжилсан юм.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийх хэрэгтэй байгааг газар дээр нь ирж үзэж танилцлаа. Үе шаттай нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх болно” гэв.
Шинэ мэдээ
-
Жонсон зээл олгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн үү
2023-01-30
-
Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд удахгүй хориг тавих нь.
2023-01-30
-
Уран гулгалтын анхны шоу тоглолт боллоо.
2023-01-30
-
1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьжээ
2023-01-30
-
Хүйтний эрч чангарна
2023-01-30
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28
-
Жүжигчин конгрессын гишүүн
2023-01-28
-
“Эрдэнэс Тавантолгой ХК” нь хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой.
2023-01-28
-
Иргэдийн цахим хаягийг хууль бусаар ашиглаж байжээ
2023-01-28
-
Хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлнэ
2023-01-28
-
Усчин аврагчид аваргуудаа шалгаруулав
2023-01-28
-
Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна
2023-01-28
-
Хятад руу зорчих бол томуу болон ковидын эсрэг вакциныг хийлгээрэй
2023-01-27
-
Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжинэ
2023-01-27
-
Rocket Lab компани АНУ-ын нутаг дэвсгэрээс анхны пуужингаа хөөргөсөн байна
2023-01-27
-
Эзлэгдсэн Баруун эргийн халдлага
2023-01-27
-
13А маягтыг цахимаар авдаг болно
2023-01-27
-
Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
2023-01-27
-
MH17 онгоцыг сүйрүүлсэн хэрэгт Орос буруутай юу
2023-01-26
-
Сваровскийн 30.000 талстаар чимэглэсэн өвөрмөц хувцас
2023-01-26
-
Төрийн өмчит компанийн удирдлага албан тушаалаа урвуулан ашиглажээ
2023-01-26
-
Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөх ажлын хэсэг байгуулжээ
2023-01-26
-
Нэг барааг хоёроос дээш тоогоор оруулж ирж байгаа бол татвар авна
2023-01-26
-
92 октантай автобензиний гаалийн албан татварын хэмжээг тэглэлээ
2023-01-26
-
Японы ЭСЯ виз мэдүүлэх дугаарыг тухайн өдөрт нь тараана.
2023-01-25
-
Тархины хоргүй хавдрын тусламжийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
2023-01-25
-
Нийтийн тээвэрт 10 чиглэл шинээр нээжээ
2023-01-25
-
Хэт халуун 70 гаруй хоног үргэлжилжээ
2023-01-25
-
Дэлхийн хамгийн хүйтэн хотод хасах 80° байна
2023-01-25
-
Энэ онд 283 нэгж талбарт 331 өрхийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөжээ
2023-01-24