Дахин төлөвлөлтийн 187 айлын орон сууц ашиглалтад орлоо

access_time 2019-12-19 13:35

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах нэхмэлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16-р байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын ажил үргэлжилж байна. Хуучин гурван давхар 18 айлын орон сууцны газар дээр нэг жил найман сарын хугацаанд 16 давхар бүрэн цутгамал 187 айлын орон сууц ашиглалтад орж, шинэ байрны батламж, түлхүүрийг оршин суугчдад гардууллаа. Гүйцэтгэгч компани газраа чөлөөлж өгсөн оршин суугчдад хуучин байрны талбайн хэмжээн дээр нь 6 метр квадратыг нэмж өгснөөрөө давуу талтай юм

Шинэ мэдээ