Худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч, нийлүүлэгчдийн үндэсний чуулган эхэллээ
Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа худалдаа эрхлэгчдийн “Их Хүрээ-2019” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч, нийлүүлэгчдийн төлөөлөл болох 800 гаруй хүн оролцож байна.
Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрээр хууль ёсоор үйл ажиллагаа явуулж, татвараа төлөн, ажлын байр бий болгож, баялаг бүтээж байгаа худалдаа, үйлчилгээ, бизнес эрхлэгчдийг Засгийн газар ямагт дэмжинэ гэдгийг хэлэв. Бизнес эрхлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой хүнд суртал, дарамт шахалт, авлига, хээл хахуулийг ил тод, нээлттэй ярьж, хэлж, мэдэгдэж байхыг мөн хүсэв. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид ч хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх, иргэдийн эрүүл мэнд, байгаль, хүрээлэн буй орчинд эрсдэл учруулахаас зайлсхийх ёстойг тэмдэглэлээ.
Үндэсний чуулганд оролцогсод худалдаа, үйлчилгээний салбарын хөгжил, шинэчлэл, хандлага, хөрөнгө оруулалт, хүний нөөц, татварын шинэчлэл зэрэг сэдвээр илтгэл сонсон хэлэлцэж байна. Мөн Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах юм. Чуулганаас энэ салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах, хууль эрх зүйн орчинг сайжруулах, үндэсний сүлжээний боловсронгуй тогтолцоо бүрдүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг баталгаажуулах, мэргэжлийн шатлал, зэрэг дэв, цалин урамшууллын оновчтой систем бүрдүүлж хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөмж гаргах юм байна.Монгол Улс 150 орчим оронтой 10 гаруй тэрбум ам.долларын гадаад худалдаа хийж байгаа бөгөөд дотоод худалдааны салбарын борлуулалт 2018 оны байдлаар 21.6 их наяд төгрөг болжээ. Засгийн газар гадаад зах зээлд экспортлох боломжтой, тэргүүлэх ач холбогдол бүхий бараа, бүтээгдэхүүний судалгаа, маркетингийг дэмжих “Монгол экспорт” хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа юм.
Шинэ мэдээ
-
Зургаан заламгай акулыг задлан шинжилж байна
2023-05-31
-
Мөргөлчдийн амийг хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна.
2023-05-31
-
Барилдах үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцжээ
2023-05-31
-
Тамхинд зориулж 200 000 га талбайг сүйтгэдэг
2023-05-31
-
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдахыг уриалжээ
2023-05-31
-
Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг бууруулах шаардлагатай
2023-05-31
-
УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоно гэв
2023-05-31
-
Цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ
2023-05-31
-
Жонни Депп Каннын кино наадмын үеэр шуугиан тарьжээ.
2023-05-30
-
1-р сарын 6-ны үймээн дэгдээгчид мянга мянган хандив цуглуулж байна.
2023-05-30
-
Хүүхэд төөрөхөөс сэргийлж QR кодтой бугуйвчийг тараана
2023-05-30
-
Спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж баярын парад болно
2023-05-30
-
Хүүхдийн баяраар таван байршилд зам хаана.
2023-05-30
-
Түлэнхийн төв нийт есөн тасагтайгаар ашиглалтад орлоо
2023-05-30
-
Улстөрч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэн ч байсан шүүхэд нөлөөлөх эрхгүй.
2023-05-30
-
Дэлхийн ур чадвар”-ын 47 дугаар тэмцээнд оролцогсодыг шалгаруулна.
2023-05-30
-
Далайчдыг алуурчин халимуудаас өөрсдийгөө хамгаалахыг зөвлөжээ
2023-05-29
-
Алтаар бүрсэн стейк идсэн төрийн албан хаагчийн видеог нийтлээд шийтгүүлжээ
2023-05-29
-
Вирусээр үүсгэгддэг салхин цэцэг болон гар, хөл, амны өвчин нэмэгдэж байна.
2023-05-29
-
Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 345 кг-ийг шахаж мөнгөн медаль хүртлээ
2023-05-29
-
Өнөөдөр хүүхдүүдийг улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинд хамруулна.
2023-05-29
-
Сураггүй болсон 13 настай хүү замын унаанд дайгдан гэртээ иржээ.
2023-05-29
-
Гал түймэр гарах эрсдэлтэй 2182 зөрчлийг илрүүлжээ
2023-05-29
-
Улаанбаатар хотын музейн үзэсгэлэн гарна
2023-05-29
-
Капитол руу халдлага үйлдсэн хэргээр Стюарт Родс ял сонслоо
2023-05-26
-
Азийн орнуудын брэнд хувцас өмссөн Фан Бинбинг олны нүдэнд өртжээ
2023-05-26
-
Таван сангийн мэдээллийг ил болгожээ
2023-05-26
-
Баянхошуу цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 65 хувьтай байна
2023-05-26
-
УНТЭ-т элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсээр байна.
2023-05-26
-
Ихэнхи нутгаар сэрүүвтэр байна
2023-05-26