Д.Ганцэцэг: Эмэнд тэсвэртэй сүрьеэ бол эмийн гаж нөлөө гэж төгс ойлгож болно
ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Д. Ганцэцэгтэй ярилцлаа.
-Хүмүүс сүрьеэ гэхээр тоомжиргүй ханддаг нь ажиглагддаг. Ингэхэд сүрьеэ ямар замаар халдварладаг юм бэ?
-Сүрьеэ хүнээс хүнд агаар дуслын замаар дамжиж халдварладаг нянгийн гаралтай халдварт өвчин. Энэ нян нь хүний биеийн эрхтэнг гэмтээдэг. Ихэнх тохиолдолд уушгийг өвчлүүлдэг. Уушгины сүрьеэтэй хүн найтаах, ханиах, ярих үед сүрьеэгийн нян агаарт цацагдсанаас халдвар тархдаг.
-Халдвар авсан эсэхээ яаж мэдэх вэ. Нян хүний нүдэнд үзэгдэхгүй шүү дээ?
-Тэр амаргүй. Халдвар авсан тохиолдолд 14 болон түүнээс дээш хоног ханиалгах, цэр, цустай цэр гарах, цээжээр өвдөх, турах, бие сульдах, халуурах, шөнийн цагт хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
-Сүрьеэгээр нэгэн үе олон ч хүн хорвоог орхидог байлаа. Харин өнөө үед эмчлэгддэг болж, бас гэж дэвшил шүү?
-Эмчилгээ байхгүй учраас ихэнх нь нас барсан байдаг. 2006 оноос хойш энэ эмчилгээнд орсон хүмүүс эмчлэгдэж эмчилгээний амжилт гарсан. Өнгөрсөн онд жил бүр 200 гаруй тохиолдол лабораториар оношлогдсон. Үүний 85 орчим хувь нь эмчилгээнд хамрагдсан. Энэ эмчилгээ нь 2 жил эмчийн хяналтад доор байснаар эдгэрнэ. Яг эмэнд мэдрэг сүрьеэтэй харьцуулбал эдгэрэлтийн түвшин хангалттай бус нилээн төвөгтэй удаан хугацаа шаарддаг, эмийн гаж нөлөө ихтэй, олон төрлийн эмийг 2-3 жил уудаг. Өвчтөн болон эмнэлгийн ажилчдаас нилээдгүй тэсвэр тэвчээр шаардаж байж энэ эмчилгээний ард гардаг. Одоогийн байдлаар манай улсын эмчилгээний амжилт дэлхийн дунджаас өндөр байгаа. Дэлхийн дундаж 53 хувьтай, эмчилгээний амжилттай байхад манай улсынх 65-67 хувьтай байна. Мөн удаан хугацааны эмчилгээний явцад өвчтөн эмчилгээнээс татгалзах, эмчилгээг таслах, эмийн гаж нөлөөнд өртөх нь их байдаг. Энэ нь нийт эмчилгээнд хамрагдагсдын 12 орчим хувийг эзэлдэг.
-Сүрьеэтэйгээ мэддэг ч эмчлүүлэхээс татгалзсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдэж. Яагаад тэр вэ. Уг нь эмээ тогтмол ууж, эмчилгээгээ хийлгэвэл бүрэн эдгэрнэ шүү дээ. Тийм биз?
-Эмчилгээнээс татгалзаж байгаа нь тухайн өвчтөнтэй нилээд холбоотой. Тэр хүн эмчилгээний талын боловсрол мэдээллийг бүрэн аваагүй байх нь бий. Нөгөөтэйгүүр эмэнд тэсвэртэй сүрьеэ бол эмийн гаж нөлөө гэж төгс ойлгож болно. Өөрөөр хэлбэл, тухайн өвчтөн бөөлжих, дотор муухайрах гэх мэт шалтгаанаас болж цаашид төгс эмчилгээ хийлгэхээс татгалздаг. Зарим хэсэг хүн энэ эмчилгээг дийлэхгүй юм байна гэдэг. Мөн гадагшаа явах, уул уурхайд ажилтай гэх шалтгаануудаар хаяад явдаг тохиолдол ч бий.
-Миний мэдэхийн уушигны, ясны сүрьеэ гэж байдаг. Гэтэл бөөрнийх гэж байдаг байх нь. Өөр ямар төрлийн сүрьеэ байх уу?
-Бөөр, шээс, бэлгэ эрхтний, нүдний сүрьеэ гэж байна. Ер нь сүрьеэгийн нян аль эрхтэнд очиж өрөвсөл үүсгэж байна түүнийг л тухайн эрхтний сүрьеэ гэж оношилж байгаа юм.
-Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх ямар боломж байдаг вэ? Ер нь манай улсын сүрьеэгийн эмнэлэг онош тавилтаараа дэлхийн түвшинд хүрсэн гэлээ. Энэ бол бахархалтай үзүүлэлт. Ингэхэд жирийн хүн сүрьеэгээс яаж урьдчилан сэргийлж эмнэлэгт хандах вэ?
– Сүрьеэ өвчин амьсгалын замаар дамжиж халдварладаг гэж түрүүн хэлсэн. Хэн ч өвдөж болох өвчин. Гол нь урьдчилан сэргийлэхэд гуван чухал зүйл бий. 1-рт анх төрж байгаа хүүхдүүдэд 24 цагийн дотор сүрьеэ өвчнөөс сэргийлэх вакцин хийлгэх. Энэ нь тухайн хүүхдийг сүрьеэгээр өвчлөхөөс бүрэн сэргийлж чадахгүй ч сүрьеэгийн хүнд хэлбэр болох менингитээр өвчлөхөд хүрвэл 80-аас дээш хувиар хамгаалдаг. 2-рт уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөний гэр бүлд байгаа 0-5 насны хүхдүүдэд сүрьеэгийн халдвар байгаа үгүйг илрүүлэх онош тавьж урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх. Энэ талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөмж өгдөг. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийн жингээр тооцож гургаан сар уулгадаг урьдчилан сэргийлэх эмчилгээ юм. 3-рт аль болох сүрьеэ өвчтэй хүнийг эрт илрүүлж, эмчилгээг бүрэн төгс хийлгэж халдварын тархалтыг зогсоох. Эмчилгээгээ бүрэн дуусгалгүй замын дундаас тасалбал тэр хүн бусдад халдвар тараана. 14 ба түүнээс дээш хоногоор ханиалгах, ядрах, сульдах, хөлрөх зэргийн шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад хандаж оношлуулж, эмчилгээ хийлгэвэл эдгэрэх боломжтой гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй юм.
Холбоотой мэдээ
Шинэ мэдээ
-
Тэтгэврийн шинэчлэл, Макроны Засгийн газрыг ганхуулав
2023-03-21
-
Маск, Трампын зөрчилдөөн
2023-03-21
-
50 автобусыг есөн дүүрэгт хуваарилжээ
2023-03-21
-
Шинэ төрсөн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшигчийн гэрчилгээ олгоно.
2023-03-21
-
Уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрн
2023-03-21
-
Төрийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орлоо.
2023-03-21
-
“ZEV music festival 2023” фестиваль болно.
2023-03-21
-
Путин холбоотнууд хайж, нэгдмэл цайз бий болгохоор хичээж байна
2023-03-20
-
Укрианчууд Оросын армид учруулсан хохирлоо зарлажээ
2023-03-20
-
Хөгжлийн банкны ажлын хэсэг сонсголын үр дүнгээ дөрөвдүгээр сарын 15-нд багтаан УИХ-д танилцуулна
2023-03-20
-
Үйлдвэрүүд дундаа нэг цэвэрлэх байгууламжтай болж байж өртөг буурч,бүтээмж сайжирна
2023-03-20
-
105-р сургууль биеийн тамирын шинэ заалтай боллоо
2023-03-20
-
Хүчтэй салхилж, шороон шуурга шуурна
2023-03-20
-
Оросын сөрөг тагнуул, хилийн аюулгүй байдлын барилгад гал гарчээ
2023-03-17
-
АНУ, Оросын Су-27 сөнөөгч онгоц мөргөлдсөн агшинг харуулсан видеог нийтэлжээ
2023-03-17
-
Иргэд өндөр нууцлалтай цахим гадаад паспорт ашиглана.
2023-03-17
-
“Нүүрсний” хэргээр энэ сард сонсгол зохион байгуулна.
2023-03-17
-
3,500 орчим хүүхэд 2, 3 дугаар сарын хүүхдийн мөнгөө авч чадаагүй байна
2023-03-17
-
Кремль АНУ-ын банкны хямрал Орост нөлөөлөхгүй гэж мэдэгдэв.
2023-03-16
-
Хэт хурдан тийрэлтэт онгоц Darkstar нь бүтээгдсэн үү
2023-03-16
-
Халиа тошин үүсэх эрсдэлтэй 30 байршил байна
2023-03-16
-
Шинээр олгосон нэгж талбаруудад гудамж зураглаагүй, хаяг, дугаар олгоогүй байна.
2023-03-16
-
Дөрвөн аманд ууланд алхах маршрут гаргахаар төлөвлөжээ.
2023-03-16
-
431 цэгээр нөөцийн махыг худалдаж байна.
2023-03-16
-
Оросын сөнөөгч онгоц АНУ-ын нисгэгчгүй онгоцтой мөргөлдсөн, мөргөлдөөгүй
2023-03-15
-
Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр олны анхааралд өртөгсөд
2023-03-15
-
Энэ онд хийгдэх авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын байршлууд
2023-03-15
-
Хуучны 375 барилгыг 2026 он хүртэл дулаалж, засварлана.
2023-03-15
-
Швейцарын Холбооны Улсад аялах эрхтэй гэрэл зургийн уралдаан зарлагдлаа
2023-03-15
-
Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна
2023-03-15