“ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ” НИЙСЛЭЛИЙН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Чуулганд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд, дүүрэг, хороодын төрийн байгууллагын удирдлага, сургууль, цэцэрлэгийн захирлууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан чуулганы үеэр хэлсэн үгэндээ “”Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганд оролцож байгаа та бүхэнд талархал илэрхийлж, амжилт хүсье. Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийнхээ оролцоонд тулгуурласан бодлого шийдвэрийг гаргая гэж зорьж ажиллаж байна. Мөн жендэрийн тэгш оролцоог хангасан бодлого шийдвэрийг гаргах нь чухал. Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр батлагдсанаар нийслэл Улаанбаатар хот жендэрийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэй анх удаа болох бөгөөд дүүргүүдийн жендэрийн дэд хөтөлбөрийг дэмжих байдлаар нягт уялдаатай ажиллаж, холбогдох хууль, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах ач холбогдолтой. 2019 онд нийслэлийн хэмжээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, үр дүн гарч эхэлсэн. Цаашид аливаа бодлого шийдвэрийг гаргахдаа урт хугацаанд өгөх үр ашгийг нь сайн тооцоолж байна. Хотын хөгжилд хүн бүхний оролцоо, хамтын шийдвэр чухал гэдгийг энд онцолж хэлмээр байна” хэмээн ярилаа.
Нийслэл дэх Жендэрийн салбар хорооны санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар Швейцарын хөгжлийн агентлаг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлын дүн шинжилгээ болон есөн дүүргийн жендэрийн нөхцөл байдлын судалгааг өнгөрсөн жилээс хийж, тус судалгаанд үндэслэн “Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийг боловсруулсан байна. Энэхүү дэд хөтөлбөрийн зорилго нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчинд жендэрийн үзэл баримтлал тусгах, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүйг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, бүх түвшинд жендэрийн хэвшмэл үзэл буюу сөрөг хандлагыг өөрчлөх замаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Дэд хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд дөрвөн зорилтын хүрээнд 50 гаруй үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд хоёр үе шаттайгаар 2020-2025 онд хэрэгжих юм байна. Чуулганы үеэр “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийн төсөлд санал авч, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа “Жендэр бол дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн хөгжлийн чухал шалгуур үзүүлэлт төдийгүй хөгжилд хүрэх хүмүүнлэг арга зам гэж би ойлгодог. Тийм ч учраас жендэрийн асуудалд нухацтай хандах учиртай. Нийгэм, эдийн засгийн бодлогыг оновчтой тодорхойлж, тууштай баримталж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд жендэрийн мэдрэмжтэй шийдэл маш чухал. Тухайн орон нутагт амьдарч байгаа иргэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс, охид, хөвгүүдээс л бүрддэг. Харин тэрхүү хүмүүсийн хүйсийн ялгаатай байдлаас үл хамааран эрх, тэгш амьдрах орчныг нь бүрдүүлэх, нийгмийн баялгийг зүй зохистой хуваарилахад жендэрийн мөн чанар оршдог гэж ойлгодог. Тийм ч учраас ажлаа авсан даруйдаа жендэрийн нөхцөл байдлын судалгааг нийслэлийн хэмжээнд нарийвчлан гаргуулах тал дээр анхаарал хандуулсан. Бидний хийсэн судалгааны дүнгээс харахад 2019 оны байдлаар дэлхий дахинаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн наслалтын зөрүү дунджаар дөрвөн жил байдаг бол Монгол Улсад есөн жил, үүнээс нийслэлд сүүлийн хоёр жилийн байдлаар 8.2 жил байгаа нь хэт зөрөөтэй тоо юм. Эрэгтэйчүүдийн нас баралтын шалтгааныг өвчлөлийн болон өвчлөлийн бус гэж ангилж байна. Өвчлөлийн бус шалтгааны нэгдүгээрт амиа хорлолт, хоёрдугаарт спиртэд санамсаргүй хордох хоёр шалтгаан дийлэнх хувийг эзэлж байгаа нь харамсалтай. Иймээс жендэрийн бодлого эрэгтэйчүүд рүү илүү их чиглэх хэрэгцээ, шаардлага үүсээд байна. Хотын зүгээс эдгээр асуудалд анхаарал хандуулж, нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг боловсруулж, батлуулан, хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.
Шинэ мэдээ
-
Хоёр хөршийн удирдагчид юу амлав
2023-03-22
-
Трамп гэмт хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байна.
2023-03-22
-
Монголын аврах багийнхан Туркэд 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна
2023-03-22
-
Сөүл хотод суугаа иргэд киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт авна
2023-03-22
-
Алтанбулаг боомтыг өргөтгөх ажлын хүрээнд 1.7 км урттай дөрвөн эгнээ зам тавигдана
2023-03-22
-
Зөвшөөрөлгүй угсралтын ажлыг эхлүүлсэн барилгыг буулгана
2023-03-22
-
Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орно
2023-03-22
-
Тэтгэврийн шинэчлэл, Макроны Засгийн газрыг ганхуулав
2023-03-21
-
Маск, Трампын зөрчилдөөн
2023-03-21
-
50 автобусыг есөн дүүрэгт хуваарилжээ
2023-03-21
-
Шинэ төрсөн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшигчийн гэрчилгээ олгоно.
2023-03-21
-
Уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрн
2023-03-21
-
Төрийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орлоо.
2023-03-21
-
“ZEV music festival 2023” фестиваль болно.
2023-03-21
-
Путин холбоотнууд хайж, нэгдмэл цайз бий болгохоор хичээж байна
2023-03-20
-
Укрианчууд Оросын армид учруулсан хохирлоо зарлажээ
2023-03-20
-
Хөгжлийн банкны ажлын хэсэг сонсголын үр дүнгээ дөрөвдүгээр сарын 15-нд багтаан УИХ-д танилцуулна
2023-03-20
-
Үйлдвэрүүд дундаа нэг цэвэрлэх байгууламжтай болж байж өртөг буурч,бүтээмж сайжирна
2023-03-20
-
105-р сургууль биеийн тамирын шинэ заалтай боллоо
2023-03-20
-
Хүчтэй салхилж, шороон шуурга шуурна
2023-03-20
-
Оросын сөрөг тагнуул, хилийн аюулгүй байдлын барилгад гал гарчээ
2023-03-17
-
АНУ, Оросын Су-27 сөнөөгч онгоц мөргөлдсөн агшинг харуулсан видеог нийтэлжээ
2023-03-17
-
Иргэд өндөр нууцлалтай цахим гадаад паспорт ашиглана.
2023-03-17
-
“Нүүрсний” хэргээр энэ сард сонсгол зохион байгуулна.
2023-03-17
-
3,500 орчим хүүхэд 2, 3 дугаар сарын хүүхдийн мөнгөө авч чадаагүй байна
2023-03-17
-
Кремль АНУ-ын банкны хямрал Орост нөлөөлөхгүй гэж мэдэгдэв.
2023-03-16
-
Хэт хурдан тийрэлтэт онгоц Darkstar нь бүтээгдсэн үү
2023-03-16
-
Халиа тошин үүсэх эрсдэлтэй 30 байршил байна
2023-03-16
-
Шинээр олгосон нэгж талбаруудад гудамж зураглаагүй, хаяг, дугаар олгоогүй байна.
2023-03-16
-
Дөрвөн аманд ууланд алхах маршрут гаргахаар төлөвлөжээ.
2023-03-16