ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН 39 ХУВИЙГ ХОТ БАЙГУУЛАЛТЫН, 30 ХУВИЙГ АВТО ЗАМЫН, 12 ХУВИЙГ НИЙГМИЙН САЛБАРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ЗАРЦУУЛНА
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаан өндөрлөлөө. “Нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, нийслэлийн ИТХ-ын 2019 оны 26/23 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай” хүрээнд хороодын оруулсан найман саналыг олонхын саналаар дэмжиж, нийслэлийн 2020 оны төсвийн нийт орлого 928.3 тэрбум төгрөг байхаар тооцож, төлөвлөгөөт ажлуудаа хэрэгжүүлэх тогтоол батлав.
Мөн хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” асуудлуудыг хэлэлцэн, тогтоол гаргав.
Улаанбаатар хот 830 гаруй км урт авто замтай. Тус замаар зорчсоны төлбөр болгон авч буй хөрөнгөөр эвдрэл, гэмтлийг гүйцэт засах боломжгүй учир нийслэлийн Засаг дарга төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх санал ирүүлсэн байдаг. Төлөөлөгчид уг асуудлыг хэлэлцэн, олонхын саналаар төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоохыг дэмжлээ. Түүнчлэн ирэх онд нийслэлийн өмчөөс нэг хуулийн этгээд, долоон барилга байгууламжийг хувьчлахыг дэмжиж, төсөвт төвлөрүүлэх орлогыг Өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 68.3 тэрбум төгрөг байхаар батлав.
Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Та бид нийслэлийн 2020 оны төсвөө баталлаа. Хотын хөгжлийг бүтээн байгуулалтаар хэмжиж болох ч иргэдийнх нь амьдрах орчин, нөхцөл хэр сайжирсан бэ гэдэг хамгийн гол шалгуур. Үүнийг төрийн захиргааны болоод ажил хариуцсан албан тушаалтнууд сэтгэлдээ тээж, хичээж ажиллалаарай. Төсөв батлах бол нэг хэрэг. Түүнийг хэрэгжүүлж ажиллах нь хамгийн чухал гэдгийг Та бүхэнд нийслэлийн ИТХ-ын өмнөөс дахин сануулан хэлье. Хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал төсвөөр гүйцэлдүүлэх боломжгүй хэдий ч өнөөдрийн нөхцөл байдлыг зөв дүгнэж, санхүүгийн шинэ эх үүсвэр бий болгох, төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог хангах зэрэг үйл ажиллагаагаар 2020 оны төсвийн хүрээнд дэвшүүлэн тавьсан зорилтоо хэрэгжүүлэх боломж бий гэдгийг мөн дурдъя.
Нийслэлийн 2020 оны төсвийг хэлэлцэн батлахдаа бид тэвчиж болох зардлуудаа хянах, нэн тэргүүнд хэрэгцээт буюу нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан ажлуудаа хэрэгжүүлэх чиглэлийг баримтлан төсвийн хуваарилалт хийлээ. Нийслэлийн 2020 оны төсвийн 39 хувь нь хот байгуулалт, дэд бүтцийн, 30 хувь нь авто замын, 12 хувь нийгмийн салбарт гэх мэт томоохон хөрөнгө оруулалт хийхээр сая бид баталлаа. Эдгээр салбарт хөрөнгө оруулалт нэмэгдсэн байгаа нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төсвийг бид баталсан гэж хэлж болохоор байна.
Урсгал зардлын эдийн засгийн үр өгөөжийг хэн ч асуудаггүй, ярьдаггүй. Үүнийг анхаарах цаг үе Та бидний өмнө ирээд байна. Жил бүрийн төсвийг хэлэлцэхдээ урсгал зардал ийм байх ёстой, ингэж төлөвлөж зарцуулна гэж ярьдаг болохоос үр өгөөжийг нь сонирхдоггүй. Тиймээс дараа дараагийн хуралдаанаар эдгээр асуудлыг судлаж, шаардлагатай бол Тэргүүлэгчдийн болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж ажиллана. Ирэх жил бидэнд хийх ажил олон байна. Ингэхдээ иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой гэдгийг нийт албан хаагчиддаа дахин сануулъя. Тиймээс төсвийн хөрөнгөөр хийх ажил бүрт сэтгэл гаргаж, хоёргүй сэтгэлээр зүтгэхийг Та бүхнээс хүсч, нийслэлийн ИТХ-ын нэрийн өмнөө амжилт хүсье” гэлээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Шинэ мэдээ
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28
-
Жүжигчин конгрессын гишүүн
2023-01-28
-
“Эрдэнэс Тавантолгой ХК” нь хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой.
2023-01-28
-
Иргэдийн цахим хаягийг хууль бусаар ашиглаж байжээ
2023-01-28
-
Хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлнэ
2023-01-28
-
Усчин аврагчид аваргуудаа шалгаруулав
2023-01-28
-
Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна
2023-01-28
-
Хятад руу зорчих бол томуу болон ковидын эсрэг вакциныг хийлгээрэй
2023-01-27
-
Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжинэ
2023-01-27
-
Rocket Lab компани АНУ-ын нутаг дэвсгэрээс анхны пуужингаа хөөргөсөн байна
2023-01-27
-
Эзлэгдсэн Баруун эргийн халдлага
2023-01-27
-
13А маягтыг цахимаар авдаг болно
2023-01-27
-
Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
2023-01-27
-
MH17 онгоцыг сүйрүүлсэн хэрэгт Орос буруутай юу
2023-01-26
-
Сваровскийн 30.000 талстаар чимэглэсэн өвөрмөц хувцас
2023-01-26
-
Төрийн өмчит компанийн удирдлага албан тушаалаа урвуулан ашиглажээ
2023-01-26
-
Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөх ажлын хэсэг байгуулжээ
2023-01-26
-
Нэг барааг хоёроос дээш тоогоор оруулж ирж байгаа бол татвар авна
2023-01-26
-
92 октантай автобензиний гаалийн албан татварын хэмжээг тэглэлээ
2023-01-26
-
Японы ЭСЯ виз мэдүүлэх дугаарыг тухайн өдөрт нь тараана.
2023-01-25
-
Тархины хоргүй хавдрын тусламжийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
2023-01-25
-
Нийтийн тээвэрт 10 чиглэл шинээр нээжээ
2023-01-25
-
Хэт халуун 70 гаруй хоног үргэлжилжээ
2023-01-25
-
Дэлхийн хамгийн хүйтэн хотод хасах 80° байна
2023-01-25
-
Энэ онд 283 нэгж талбарт 331 өрхийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөжээ
2023-01-24
-
Хорватын хойд Адриатын эрэг сэтгэл татам бүс нутаг
2023-01-24
-
Цэнгээнт бүжгийн студид 10 хүний амийг хөнөөсөн этгээдийг олжээ
2023-01-24
-
Дамбадаржаа, Дэнжийн 1000 дэд төвийг ашиглалтад оруулна
2023-01-24
-
Бизнес инкубатор сургалтын төв хоёрыг барьжээ
2023-01-24
-
“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа болно
2023-01-24