НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

access_time 2019-11-28 16:18

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, тогтоолын төсөл баталлаа. Тухайлбал тэргүүлэгчдийн хуралдааны нэгдүгээрт 10000 програмисст төсөл хэрэгжүүлэхийг хэлэлцэж, дэмжлээ. Хоёр жилийн хугацаанд дөрвөн чиглэлээр энэхүү төслийг хэрэгжүүлэх боломжтойг Нийслэлийн инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат хэллээ. Тодруулбал, уг төслийн хүрээнд ЕБС, МСҮТ болон их дээд сургуулиудтай хамтраад код бичдэг 10000 залуу программистыг бэлтгэх аж. Ингэхдээ МУИС, СЭЗДС, ШУТИС-ийн математик суурьтай ангиудад код бичдэг нэмэлт хичээл оруулах, зарим сургуульд зөвхөн код бичдэг анги нээх зэргээр бэлтгэх юм байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт код бичих талаар сургалт хийж, тэднээр дамжуулан сурагчдыг дунд сургуулиа төгсөхдөө ийм чадвар эзэмшсэн байхаар төсөлд тусгажээ. Нийгмийн хамгийн их эрэлттэй мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг багаас нь үе шаттайгаар бэлдсэнээр залуусын дундах ажилгүйдлийг арилгах бүрэн боломжтой хэмээн төслийн удирдагч дуулгалаа хэллээ.
Мөн тэргүүлэгчдийн хуралдаанаар, Нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэсвгэрт байрлах Үйлдвэр технологийн паркийн барилгыг дүүргийн ОНӨААТҮГ-т бүртгэж авах тухай, Нийслэлийн СБД-ийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахаа больсон 25 дугаар цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмч, бүртгэлээс хасах тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ. 25 дугаар цэцэрлэгийн шинэ барилгыг АНЭУ-ын буцалтгүй тусламжаар барьж байгуулахаар болжээ. Түүнчлэн БЗД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр газрыг орон нутгийн хамгаалалтад авахыг Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжиж тогтоолын төслийг баталлаа.

Шинэ мэдээ