Маргааш зам тээврийн ослоос сэргийлэхийг анхааруулна

access_time 2019-11-28 16:13

Монгол Улсад зам тээврийн ослын улмаас сүүлийн 5 жилд буюу 2014 оноос 2018 оны хооронд нийтдээ 2,700 хүн амь насаа алдаж, 27,080 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл бэртэл авч эрүүл мэндээрээ хохирчээ. Тиймээс “Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэх” үйл ажиллагааны хүрээнд “Хичээх өдөр” арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй байх уриалга бүхий авто клубын залуус тээврийн хэрэгсэлтэйгээ цуваагаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн өглөөний 10:20 цагт Дүнжингарав худалдааны төвөөс хөдөлж, Нарны замаар Хүүхдийн паркийн баруун уулзвараар-Төв шуудан-Баруун 4 зам- Нарны гүүрний доогуур нарны замаар Дүнжингарав худалдааны төв гэсэн маршрутаар явна. Тээврийн Цагдаагийн албанаас осолд орсон тээврийн хэрэгслүүдийн зургийг иргэдэд үзүүлэн, ослоос хэрхэн сэргийлэх үзүүлэн самбарыг харуулна

Шинэ мэдээ